Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Барилга экспо" арга хэмжээ “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор "Барилга орон сууц 2022" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монкон констракшн компани өндөр зэрэглэлийн орон сууцны "360/365 Мандала Тауэр", 2500 айлын цогцолбор хороолол "Мандала гарден" төслүүдээрээ үзэсгэлэн яармагт 3 өдрийн турш амжилттай оролцож, мэдээлэл хүргэж ажиллаа.
Энэ удаагийн арга хэмжээнд барилгын төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг аж ахуй нэгж, шинэ техник технологи нэвтрүүлэгчид зэрэг 100 гаруй аж ахуй нэгж оролцож Монкон констракшн компани нь "Барилга экспо 2022" арга хэмжээний шилдэг оролцогчоор шалгарлаа.