Америкийн нэгдсэн улсын армийн инженерийн корпусын захиалгаар "Монкон Констракшн" компани Хэнтий аймгийн Дадал суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга байгууламжийг барьж байгуулан хугацаандаа улсын комисст хүлээлгэн өглөө.
Төслийн ажлыг 2021 оны 7-р сард эхлүүлж 2022 оны 10-р сарын 03-нд ашиглалтад оруулж ийнхүү хүлээлгэн өгч байгаа юм.
Уг төсөл нь Эко нарны хавтан цахилгаан үүсгүүрээр эрчим хүчээ хангах боломжтой ба Цахилгаан болиураар халаалт, бохир, цэвэр усны системээ ажиллуулж, анги бүрт агаар сэлгэлтийн системийг суурилуулж, 1-р давхарын ангиудад шалны халаалтыг шийдэж өгсөн гээд суманд дулаахан, халуун хүйтэн устай байх боломжоор бүрэн хангаж өгсөн олон давуу талуудтай юм.
Энэхүү төслийг цаг хугацаанд нь амжуулж дуусгахад гар бие оролцсон менежер, инженерүүд, туслан гүйцэтгэгч болон материал ханган нийлүүлэгч байгууллагууддаа гүн талархалаа илэрхийлье!