Увс аймгийн Улаангом суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга байгууламжийг өнөөдөр улсын комисс хүлээн авлаа.

АНУ-ын Армийн инженерүүдийн корпус-ийн захиалгаар "Монкон Констрашкшн" компани 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга байгууламжийг барьж байгуулан өнөөдөр улсын комисст хүлээлгэн өглөө.

 

Тус цэцэрлэгийн барилгын ажлыг 2021 оны 06-р сараас эхлүүлж өнөөдөр буюу 2022 оны 10-р сарын 06-ний өдөр ийнхүү хүлээлгэн өгч байна. 

Нийтдээ 1408мк талбай бүхий, 2 давхар, төмөр бетон карказан, 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй,  бие даасан цахилгаан халаалттай, гүний худгаас халуун хүйтэн усаа шийдсэн, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга байгууламж ийнхүү Увс аймгийн Улаангом сумын 10-р багт ашиглалтад ороход бэлэн боллоо. 

Төслийн багтаа баяр хүргэе!