“Монкон Констракшн” 2022 оны шилдэг “Барилгын салбарын Энтрепренер” -р шалгарлаа.

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "ENTREPRENEUR-2022" арга хэмжээнээс Монкон Констракшн компани 3 дахь удаагаа барилгын салбарын шилдэгээр шалгарч, 2022 оныг амжилт дүүрэн үдэж байна.

Бид 2006 оноос хойш тасралтгүй барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 60 гаруй төсөл хэрэгжүүлснээс 2022 ондоо 2500 айлын төлөвлөлттэй, Мандала Гарден цогцолбор хотхон болон 360 Мандала Тауэр өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхаг зэрэг зэрэг төслүүдийг амжилттай ашиглалтад орууллаа.

Мөн бид энэ жил "Барилга экспо 2022" үзэсгэлэн яармагийн шилдэг оролцогч, "Мандала Гарден" цогцолбор хороолол шилдэг орон сууцаар шалгарч, Барилга Хот Байгуулалтын Яамнаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 2022 оны шилдэг аж ахуй нэгж байгууллагаар шалгарсан ба Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын барилга угсралтын ажлыг ердөө 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэж, 960 хүүхдийн суудалтай ТОМЁ бүрэн дунд сургууль, орон нутагт 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга зэрэг төслүүдийг гүйцэтгэж амжилттай хүлээлгэж өглөө.

Шилдэг энтрепренер болсон энэ баярт мэдээг тохиолдуулан Монкон группийн амжилт ололт бүрд хамтдаа байж, ямагт дэмжин ажилладаг хэрэглэгч, харилцагч, ажилчид, туслан гүйцэтгэгч нартаа талархал дэвшүүлье.

 

Бидний зүтгэл - Хөгжлийн тулгуур.