Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын захиалгатай Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар “Монкон Констракшн” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 126 айлын түрээсийн орон сууцны барилга байгууламжийг улсын комисст 2023 оны 06-р сарын 21-ний өдөр амжилттай хүлээлгэн өглөө.
Тус барилга нь Улаанбаатар хотыг 1 төвт хотоос олон төвт хот болгох ажлын хүрээнд 6 дэд төвийн ажил хэрэгжиж байгаа бөгөөд Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэдэд зориулан түр суурьшуулах зорилготой орон сууцны барилга юм.
Дотор төлөвлөлтийн хувьд 27м2-55м2 бүхий 1-3 өрөөтэй орон сууцууд юм.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахад гар бие оролцсон менежер, инженерүүд, туслан гүйцэтгэгч болон материал ханган нийлүүлэгч байгууллагууддаа гүн талархалаа илэрхийлье!