1. ҮНЭ ЦЭНЭ ӨСӨХ БАЙРШИЛ
Офицерын тойргоос зүүн зүгт улаанхуаран явах зам дагуу буюу Чингис хааны талбайгаас 4.5км зайд Комфорт цогцолбор хотхон байршиж байна. Тухайн бүс хэсэгт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон худалдаа үйлчилгээний төвүүд ойр байршдаг тул таны үнэт цагийг бүрэн хэмнэж чадах давуу талтай. Бүх шугамын чиглэл дамжин өнгөрөх автобуссны буудал хотхоны хаяанд байх ба ирээдүйн худалдаа үйлчилгээний томоохон байгууламж, улсын үйлчилгээний нэгдсэн төв уг шинэ суурьшлын бүст төлөвлөгдсөн байдаг.
2. ХОТХОНЫ ТӨЛӨВЛӨЛТ БА ОРЧИН
Төв замаас тусгаарласан орц гарцын оновчтой шийдэл нь Комфорт цогцолбор хотхоны хүүхэд багачууд аюулгүй тоглон зугаацаж, өндөр настангууд тухлан амрахад дуу чимээ, нийтийн хөл хөдөлгөөнөөс тусгаарлагдан амар тайван амьдрах давуу талтай. Агаарын бохирдол, тоосонцроос хамгаалах, өнгө үзэмж нэмэх ногоон байгууламж төлөвлөсөн.
3. ЧАНАР БАС ДАХИН ЧАНАР
Хотхоны гадаад өнгө үзэмж төдийгүй хүний биед сөрөг нөлөөгүй дотор заслын материал, хоорондын зохицолдоо, сан болон цахилгааны тоноглол, таазны гэрлийн тархцын тооцоолол, агаар сэлгэлт, байгалийн гэрэл нэвтрүүлэх чанар зэрэг нарийвчилсан зураг төслийн дагуу олон улсын стандартад нийцсэн Комфорт цогцолбор хотхоныг бид бүтээн байгуулж байна.
4. УХААЛАГ ШИЙДЭЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
Метр квадратын алдагдалгүй өрөөний зохион байгуулалт, овор ихтэй тавилгын багтаамж, ашигтай орон зайн төлөвлөлт нь Комфорт цогцолбор хотхоны нэгхэн хэсэг юм. Хүн амын тоо цөөн тул автомашины нягтаршил бага, давхардаа цөөн айлтай. Мөн гараж болон худалдаа үйлчилгээний төвөөс барилга руу шууд орох боломжтойгоор шийдэж өгсөн тул хүйтний улирал, цаг агаарын таагүй нөхцөлд хотхоны оршин суугчид санаа амар, биед тухтай, дулаан бас аюулгүй бүсээр зорчих боломжийг бүрдүүлсэн юм.
5. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН
Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж буй бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд нэн түрүүнд анхаарах зүйлсийн нэг яах аргагүй хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал билээ. Хүүхдэд зориулсан стандарт хэмжилзүйтэй талбайн тоноглол, тоглоом. Харуул хамгаалалт. Авто замаас тусгаарласан орчин зэрэг хүүхдэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн төлөвлөлт нь орчин үеийн амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Энэ бүхнийг Комфорт цогцолбор хотхон олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж таны хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх болно.
Улаанбаатар хотын хүн амын тоо хурдацтай өсөж буйтай холбоотой автомашины түгжрэл ихэссээр байгаа билээ. Энэ нь худалдаа үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх, хүүхэд багачуудаа сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, ажил хөөцөлдөхөд цаг их алдагдуулдаг. Комфорт цогцолбор хотхон нь худалдаа үйлчилгээний бүстэй ойр байрладаг тул үнийн дарамтад орохгүй, олон төрлийн сонголттойгоор худалдан авалт хийхэд танд тустай. Мөн ойролцоох 500м радиуст ерөнхий боловсролын 4 сургууль, 3 цэцэрлэг багтдаг. Төвийн болон хурдны аль ч замтай саадгүй холбогдох уг байршил нь ажил амьдралд сайнаар нөлөөлөх болно гэдэгт та итгэлтэй байж болно.
7. УРЬДЧИЛГАА ХУВААХ НӨХЦӨЛ
Хараахан мөнгө цуглуулж амжаагүй яваа залуу гэр бүлүүд болон шинэ орон сууц худалдан авах хүсэлтэй ч урьдчилгаа төлбөр хүрэлцэхгүй байгаа айл өрхүүддээ зориулан Комфорт цогцолбор хотхоны 3-р ээлжийн шинэ байрыг урьдчилгаа 10% төлөөд, байрандаа орох боломжтой гэвэл та итгэх үү? Үүгээр зогсохгүй 2018 оны 12-р сар хүртэл "урьдчилгаа төлбөрөө" 50% хуваах нөхцөлтэй урамшуулалтай хөтөлбөр явагдаж байгаа тул та яарах нь зүйтэй болов уу. Урьдчилгаа төлбөр гэж толгой өвдөхгүй, цогцолбор хотхоны шийдэлтэй, тав тух, чанар шингэсэн үл хөдлөх хөрөнгийн эзэн болох сайхан биш гэж үү.