“ASIAN PROPERTY AWARDS”-ИЙН ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧЭЭР  ШАЛГАРЛАА

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгийг жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “ASIAN MONGOLIAN PROPERTY AWARDS 2018” арга хэмжээнд Монкон Констракшн ХХК нь Монгол Улсаа төлөөлөн өөрийн хэрэгжүүлж буй ‘’МАНДАЛА ХОТХОН’’  орон сууцны төслөөр оролцож “ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ” – ээр шалгарлаа. Мандала нь инженер архитекторуудын ур ухаан, хөдөлмөр шингээсний улмаас өөрийн өнгө төрх, хэв маягийг илэрхийлсэн, гадна талбай, орон зайн өвөрмөц шийдэлтэй, аюулгүй, тав тухтай байдлыг иргэд, оршин суугч нартаа мэдрүүлсэн орон сууцны хотхон болон сүндэрлэж, Монголын болон Азийн үл хөдлөхийн салбарын шилдгүүдтэй өрсөлдөн энэхүү шагналын эзэн боллоо.

 

Монкон Констрагшн ХХК-ын Гүйцэтгэх захирал Г.Батбаярын ярианаас:

Асуулт: Шагнал авах болсон гол тулгуур юу байсан вэ?

Г.Батбаяр: Бид Мандала орон сууцны хотхоны барилга угсралтын ажлыг эхлэхээс өмнө тухайн эзэмшил талбай дээрээ  хамгийн зөв төлөвлөлтийг бий болгож, нягтшилыг бага байлгах тал дээр анхаарч барилгын дотор, гадна архитектурын төлөвлөлт, болон барилгын нарийвчилсан ажлын зураг төсөл дээр багагүй цаг зарж, барилгын хууль, норм дүрмийг ягштал баримтлан ажилласан. Хотхоны гадна, дотор өнгө төрх буюу экстерьер, интерьер бий болгохдоо манай архитекторууд энгийн, цэмцгэр байдлыг эрэлхийлж тухайн орчиндоо зүс нэмэх шийдлийг сонгож тусгасан. Мөн энэхүү орон сууцны хотхоныг бий болгосон материалыг сонгохдоо, хүний биед муу нөлөөгүй, эрүүл мэндэд хор уршиггүй байх гэсэн үндсэн зарчмыг нэгдүгээрт тавьж, материал нийлүүлэгч нартаа өндөр шаардлага хүргэж, эко, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүн, материал сонгож тоноглон бүтээсэн.

Асуулт: Таны бодлоор Мандала хотхон төслийг бүтээн байгуулахад хэрэгжүүлсэн давуу тал юу вэ?

Г.Батбаяр: Барилга угсралтын ажлын үе шат бүр дээр манай инженер техникийн ажилчид барилга угсралтын ажлын норм дүрэм, технологийн дарааллыг баримтлан ажилласан. Норм стандартын дагуу ажиллана гэдэг нь барилга угсралтын компаниудийн хувьд хамгийн том давуу тал юм.

Асуулт: Монкон Констракшн ХХК хувьд хамгийн их анхаарсан зуйл юу вэ?

Г.Батбаяр: Манай компанийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн /ХАБЭА/-н асуудлыг чухалчлан үзэж 2017 онд ХАБЭА-н дүрэм журамдаа гаднын болон дотоодын мэргэжилтнүүдийн  дэмжлэгтэйгээр өөрчлөлт сайжруулалтыг хийж мөрдлөг болгон ажиллаж ирсэн.  Тус журмаар барилгын үйл ажиллагаанд оролцож буй бүх тал, тухайлбал гүйцэтгэх удирдлагаас эхлээд санхүүгийн хэлтэс, захиргаа хүний нөөцийн хэлтэс, барилга инженерингийн хэлтэст хамрагдах бүх ажилчдын ХАБЭА-н өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэг бүрчлэн тодорхойлж, ажил үүргийн хуваарьт оруулж өгсөн.  Энэ нь ХАБЭА-н асуудал бол зөвхөн барилгын талбай дээр байгаа ХАБЭА-н ажилчид, барилгын инженерүүдийн үүрэг хариуцлага биш  хүн бүрийн оролцоо хүчин чармайлтын үр дүнд гарч болох эрсдэлийг бууруулдаг гэдэг ойлголтыг манай компанийн ажилтан бүр ухамсарлан ойлгосон байдаг. Бид 2018 оны 08 дугаар сард Мандала хотхоны барилгын талбай мэргэжлийн хяналтын газартай хамтран Монголын барилгын компаниудын инженер ажилчдыг хамруулсан Хөдөлмөр аюулгүй байдлын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж өөрсдийн туршлагаасаа хуваалцаж ажилласан.

Асуулт: Цаашдаа Ази-даа танигдахуйц хэмжээний төсөл хэрэгжих үү?

Г.Батбаяр: Бид барилгын зураг төсөл, барилга угсралтын ажлын чанар, стандартаа улам сайжруулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дараагийн ээлжийн шинэ төсөл болох хүн амын нягтаршил багатай, гадна зай талбай ихтэй  2019 онд хэрэгжүүлж эхлэх 1000 гаруй айлын орон сууцны Мандала гарден, нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн, өөрийн гадна үзэмж, хэлбэрийн хувьд онцлог 200 гаруй айлын, 25 давхар өндөр зэрэглэлийн орон сууцны Мандала тауэр төслүүдийн барилга угсралтын ажлуудаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна.