Монкон констракшн ХХК нь  Оюутолгойн уурхай баяжуулахын үйлдвэрийн  өргөтгөлийн

Монголын барилгын салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилготой ажилладаг Монкон констракшн ХХК нь 2017 оноос эхлэн Оюу толгойн уурхайн барилга, байгууламжтай холбоотой ажлуудыг хариуцлагатай, амжилттай хийж гүйцэтгэсээр байна.  

Бид энэ удаа томоохон зэсийн ордны нэг болох Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн газар шороо болон бетоны ажлыг хүлээн авч, улмаар 1 жилийн хугацаанд 11,195м3 талбай дээр ухлага, буцаан дүүргэлт, бетон нураалт, бетон цутгалтын ажлыг гүйцэтгэн, амжилттай хүлээлгэн өглөө.  

Монкон  констракшн ХХК-н төслийн баг өнгөрсөн хугацаанд олон улсад түгээмэл хэрэглэдэг Peri хэв хашмалыг Монгол улсад мөн Оюутолгойн уурхайд анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд бид Peri хэв хашмалыг угсарсан 11 удаагийн масс цутгалтыг авч  2023 оны 5 сард 1260м3 хамгийн том бетон цутгалтыг хийсэн.  

Оюу толгойн уурхайн баяжуулахын үйлдвэрийн өргөтгөлийн газар шороо болон бетоны ажлыг амжилттай хэрэгжүүлсэн 7А төслийн баг хамт олонд баяр хүргэе!  

БИДНИЙ ЗҮТГЭЛ, ХӨГЖЛИЙН ТУЛГУУР