Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар "Монкон констракшн" ХХК нь Голомт цогцолбор сургуулийн барилгыг амжилттай гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өглөө. Уг барилга нь нийт 7332 мкв талбайтай 4 блок, 960 хүүхдийн цогцолбор сургуулийн барилга юм.
Голомт цогцолбор сургуулийн барилгад:
- Авто зам
- Явган зам
- Авто зогсоол
- Ногоон байгууламж
- Багш ажилчдын өрөө
- Анги танхим
- Технологийн өрөө
- Спорт заалыг төлөвлөн гүйцэтгэсэн бөгөөд багш, сурагчид ажилчдын тав тухыг бүрэн хангах орон зайн чөлөөтэй шийдлийг тусгаснаараа онцлог юм.
Монкон констракшн компани нь улсын болон олон улсын байгууллагуудын захиалгаар олон улсын стандартад нийцсэн сургууль, цэцэрлэгийн барилгыг хүлээлгэн өгч Монгол улсын боловсролын салбарын бүтээн байгуулалтад өөрийн туршлага, ур чадвараараа хөрөнгө оруулсаар байна. Өдгөө нийт 8 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгчээ.
Уг төсөлд гар бие оролцсон инженер техникийн ажилчид, менежерүүд болон туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниуддаа гүнээ талархал илэрхийлье.