Монкон констракшн компанийн бүтээн байгуулалтын нэг Мандала гарден төсөл нь барилгын салбарт өмнө нь тогтоод байсан жишиг төлөвлөлтийг шат ахиулж, хүний өдөр тутмын хэрэгцээнээс гадна эрүүл, аюулгүй амьдрах хотхоны тохижилтыг, инженерийн дэд бүтэцтэй уялдуулсан цогц төлөвлөлттэй хотхон юм.
Тэгвэл тус төслийн II ээлжийн Water garden концепцтэй 302-р блокийн барилга байгууламжийг амжилттай улсын комисст хүлээлгэн өглөө. “Мандала гарден” хотхоны 302 -р блок нь 111 айлын, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон барилгын гэрчилгээтэй” орон сууц юм. "Water Garden" хэсэг нь "ТомЁ" ЕБС, цэцэрлэг, усан байгууламж бүхий гадна тохижилт, олон улсын стандартад нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборыг шийдсэн төлөвлөлттэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ нь орчин үеийн боловсрол, спорт, амралтын бүс болохоос гадна оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн билээ.