Монголын барилга инженерүүдийн холбооноос 2018 оны шилдгүүдийг тодруулах ёслол 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болж өндөрлөлөө. Тус холбооны нэрэмжит оны “Шилдэг бүтээл”-ийн номинацид манай компанийн хэрэгжүүлж буй 25 давхар Мандала Тауэрийн барилгын талбайн хөрсний усыг зайлуулах технологи, шийдэл шалгарч 2018 оны шилдэг бүтээлийн эзнээр тодорлоо.
Энэхүү шийдэл нь технологийн хувьд шинэлэг, эдийн засгийн хэмнэлттэй, эргийн бэхэлгээ болон ус зайлуулах цогц систем бүхий аргачлал бөгөөд манай төслийн баг нарийн төлөвлөж хөрсний усыг түр шилжүүлэн тухайн барилгын суурийн ажлыг амжилттай гүйцэтгэсэн билээ.