360.365 MANDALA TOWER : УЛААНБААТАР ХОТЫН ШИЛДЭГ БАРИЛГА-ААР ШАЛГАРЛАА

360.365 Mandala Tower – Улаанбаатар хотын "Шилдэг барилга"-аар шалгарлаа. Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим (МХБХТ)-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг барилга” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 20 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын хот байгуулалт, архитектурын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, өнгө төрхийг нь тодорхойлсон шилдэг бүтээн байгуулалтуудыг шалгаруулдаг уламжлалтай билээ. 

Энэ жилийн шалгаруулалтад 360 & 365 Mandala Tower өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхаг нь "Орчин үеийн экстерьерийн өвөрмөц шийдэл, технологи нэвтрүүлж, оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн өндөр зэрэглэлийн орон сууцны барилга" гэсэн үндэслэлээр Улаанбаатар хотын "Шилдэг барилга"-аар шалгарлаа. 

ТӨСЛИЙН ОНЦЛОГ

  • Барилгын бүтээц

Газар хөдлөлтийн болон салхины үйлчлэлд хамгийн сайн ажиллагаатай шийдлийг дотоод гадаадын олон мэргэжилтнүүдтэй хамтран гаргаж, Тайван улсын  Federal Engineering Consultants болон Монголын Тулга Проект ХХК-тай хамтран ажилласан гэдгээрээ салбартаа онцлог.  

  • Архитектурын өвөрмөц шийдэл

Тус хос цамхаг нь хотын амьдрал буцлах шинэ төвд, бизнесийн төвөөс холгүйхэн хөрст байгалийг мэдрүүлэх алс уудам 360 харууцыг онцгойлон загварчилсан цогц инженерчлэл, байгаль орчинд ээлтэй технологийг нэгтгэсэн бүтээл юм.  

  • Аюулгүй байдал ба хэрэглэгчийн тав тух 

Өндөр зэрэглэлийн тав тух, амьдралын хэв маяг дээр үндэслэн олон улсын стандартыг хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материал, тоноглол, аюулгүй байдлыг бүрэн хангасан орчин үеийн ухаалаг шийдлүүдийг цогцлоосон.  

Мэргэжлийн дүгнэлт: 

360.365 Мандала Тауэр төсөл нь "Нийслэл Улаанбаатар хотын” хамгийн үнэ цэнтэй байршилд, олон улсын сүүлийн үеийн хөгжингүй технологи, дэвшилтэт системийг нэвтрүүлсэн. Энэ нь барилгын бүхий л хэсэгт уялдаа холбоотой ажиллаж хэрэглэгчийн аюулгүй амьдрах шаардлагад нийцсэн өндөр стандартуудыг тогтоосон гэж Барилга, инженерингийн газрын захирал Г.Баттүвшин онцоллоо. 

Тус төслийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан төслийн хамт олонд,  Барилга угсралтын менежер Р. Мөнхжаргал, Архитектoр Г. Нацагдорж нарт халуун баяр хүргэе!