2025 оны 4-р сарын 8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монгол–Солонгосын старт-ап бизнес форум”-ын хүрээнд БНСУ-ын гарааны бизнесийн төлөөлөгчид 360/365 Мандала Тауэр-д зочилж, төслийн барилгын явц, инженеринг, архитектурын шийдэл, modern rustic интерьер дизайнаар тохижуулсан загварын байртай танилцлаа.
Бид энэ завшаанаар Солонгосын гарааны бизнесийн салбарын төлөөлөлтэй товч ярилцлага хийсэн бөгөөд тэрээр дараах сэтгэгдлийг хуваалцсан юм:
“Энэ бол зөвхөн орон сууц биш — ирээдүйн амьдралын хэв маягийг тусгасан цогц шийдэл. Азийн томоохон хотуудтай өрсөлдөхүйц түвшинд байна.”
— БНСУ-ын зочин илтгэгч, гарааны бизнес эрхлэгч
Зочдын сэтгэлд хоногшсон зүйлс
- 360° харууц — Улаанбаатарын аль ч чиглэлд нэвт харагдах уужим панорама харууц
- Инженерийн дээд түвшний шийдэл — Төлөвлөлтөөс эхлээд гүйцэтгэл хүртэл дэлхийн стандартаар
- Архитектурын шийдэл ба барилгын чанар — Испани архитектур, Монгол инженерийн ур ухаан шингэсэн чанар болоод гоо зүйн хослол
- Үнэ цэнийг хадгалах байршил — “Байгаль, Цэвэр агаар, Их Хотын хэмнэл”-ийг нэгэн цэгт уялдуулсан төлөвлөлт
Мөн зочид зөвхөн орон сууцны барилга гэдгээр нь бус аюулгүй байдал тав тухыг нэгтгэсэн ухаалаг төлөвлөлт, байршлын давуу тал, харууц, тансаг зэрэглэлийн амьдралын хэв маягийг цогцлоосон шийдэл зэрэг нь тэдэнд өндөр сэтгэгдэл үлдээсэн юм.
Энэ үйл явдал нь Монголын бүтээн байгуулалт дэлхийд танигдаж буйн тод жишээ байлаа.