“Төслийн талбайтай танилцах өдөрлөг”-т зочлоорой - Elysium Residence

Шинээр баригдаж буй олон төслөөс алийг нь сонгохоо мэдэхгүй, зөвхөн танилцуулах материал хараад сонголтоо хийж чадахгүй эргэлзэж байвал “Төслийн талбайтай танилцах өдөрлөг”-т хүрэлцэн ирээрэй.

Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууцны эхний блокийн барилга угсралтын ажил дууссан тул та барилгын талбай руу нэвтрэн орон сууцны харууц, өрөөний зохион байгуулалттай ерөнхийд нь танилцах боломжтой.

 

Та өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

- Мэргэжлийн инженер болон архитектур дизайнераас зөвлөгөө мэдээлэл авах,

- Барилгын талбай руу зочлон барилгын явцтай танилцах

- 4 өрөө орон сууцаа онцгой нөхцөлөөр гэрээлэх

- Шинээр худалдаанд гарч буй худалдаа үйлчилгээний талбайгаас сонголтоо хийх боломжтой.

Өдөрлөгт бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

Хаана: ХУД, 3-р хороо, ТаванБогд автобусны зогсоол, Анун төвийн баруун талд Бармаш оффис гадна талбайд

Хэзээ: 2026 оны 06-р сарын 21, 12:00 – 16:00 цагийн хооронд

 

Elysium Residence бизнес зэрэглэлийн орон сууц нь 2027 оны 2-р улиралд ашиглалтад орох эхний блоктоо захиалга авч буй. Нэвтрэлтийн нэгдсэн систем, 85 хувийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, хотхоны нэгдсэн төлөвлөлт зэргээрээ бүс нутагтаа шинэ стандартыг тогтоох нийт 4 блок, 506 айлын орон сууц гэдгээрээ онцлогтой.