Монкон Констракшн ХХК-ийн бүтээн байгуулалт, Арцатын аманд байршилтай Мандала Гарден цогцолбор хорооллын Zoo Garden консепцтой II дахь ээлжийн 203-р блок орон сууцыг улсын комисст амжилттай хүлээлгэн өглөө.
203-р блок нь нийт 111 айлын төлөвлөлттэй, хотхоны ногоон байгууламж дунд байршилтайгаараа онцлогтой. Zoo Garden II ээлж нь эрчим хүчний хэмнэлттэй шийдэл бүхий “Ногоон барилгын гэрчилгээтэй” орон сууц бөгөөд цогцолбор хорооллын шинэ жишгийг тодорхойлж буй.
Мандала гарден цогцолбор хороолол нь айл бүрд нар тусах сэнсэн хэлбэрийн архитектурын шийдэл, хотхондоо автомашин зорчихгүй хүүхдэд ээлтэй төлөвлөлт болон ахмад настан,
насны онцлогт тохирсон тоглоомын талбай зэрэг шийдлүүдтэй, оршин суугчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх төлөвлөлттэй зэрэг давуу талтай.
Та төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
