Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Мандала хотхоны хамгийн сүүлийн 3-р ээлжийн 2 орон сууцны барилга баригдаж дууссаны дагуу 6-р сарын 28-ны өдөр улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээж авахаар шийдвэрлэлээ. Нийт 497 айл бүхий 16-18 давхар 10 блок барилгаас бүрдэх энэхүү орон сууцны хорооллыг Монкон Констракшн ХХК нь 4 жилийн хугацаанд амжилттай барьж дуусгасан бөгөөд бүх орон сууц нь зах зээл дээр борлогдож дууссан байна. Энэхүү хорооллын төслийг хэрэгжүүлэхэд оролцож, зураг төсөл боловсруулсан, төслийн багт ажилласан архитектор, инженерүүд болон туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниудын хамт олонд гүн талархал илэрхийлье.