Хоёр сая гаруй хүн амтай нийслэлд маань өнгө нэмсэн барилгууд сүндэрлэсээр байна. Төөрдөг байшин шиг адилхан хэлбэр загвар, интерьертэй байшингуудаас уйдсан хотын иргэдийн хүсэл сонирхол өөрчлөгдсөнийг өнөөгийн шинэ бүтээн байгуулалтууд илтгэнэ.

Хэний ч нүдэнд хамгийн түрүүнд тусах тэдгээр барилгын түүчээ бүтээн байгуулалт болох Мандала гарденыг сонгосноор та ая тух, аюулгүй байдал, цэвэр агаар, ногоон байгууламж, амарч зугаалж, цагаа өнгөрөөхөд тохиромжтой бүс гээд гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээг бүрэн хангах боломжтойг дуулгахад таатай байна.

ЗАМ ХАРИЛЦАА САЙТАЙ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх шинэ суурьшлын “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай. Та хотын аль ч цэгээс цаг алдалгүй хүрэх боломжтой бөгөөд хотын төв орох болон тэндээс ирэх олон чиглэлийн замтай: Уулын замаар Зайсан, 19-р хорооллын замаар нарны гүүр, Гэгээнтний уулзвар, гурвалжингийн гүүрээр 1, 10-р хороолол орох боломжтой. Мөн яармагийн шинэ гүүр нь авто замын түгжрэлээс ангид байлгана.

Хотхоны хажуу бүсүүдэд хаус хотхонууд баригдаж байгаа учир цонх хааж барилга баригдахгүй, мөн цөөн тооны айл өрхтэй учир замын ачаалал бага.

НЭГДСЭН ТӨЛӨВЛӨЛТ

Мандала гарден хотхон нь 100,000 мкв талбай газарт 1200 айлын орон сууцны цогцолбор хотхоныг олон төрлийн мод бут бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, айл бүрт хүрэлцэх автомашины дулаан болон  ил  зогсоол,  худалдаа үйлчилгээний төв, амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ашиглалт бүхий дээвэр, ахмадын талбай, усан сан, хүрхрээ бүхий усан байгууламж, хотхоныг бүтэн тойрох 1.2 км гүйлтийн болон дугуйн зам, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, golf driving range-ийн талбай, спорт цогцолбор гэсэн зохион байгуулалттайгаас гадна хотхон нь дотроо AWT (Animal, Water, Tree garden) гэсэн гурван үндсэн хэсэгтэй. Худалдан авалт бүрийн тодорхой хувь нь ховордож буй ан амьтан, усны нөөц, байгаль орчиндоо хөрөнгө оруулалт болж, хувь нэмрээ оруулж буй хэрэг болох юм.

ХАЯАНДАА САЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДТАЙ

Улсын болон хувийн цэцэрлэгүүд, Шинэ Монгол Харумафүжи дунд сургууль, British School of Ulaanbaatar, Сакура дунд сургууль, улсын 34,  41-р сургууль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Хүннү молл худалдаа үйлчилгээний төв, Сансар худалдааны төв, нийслэлийн шинэ захиргаа, олон улсын нисэх онгоцны буудал гэх мэт ойр төлөвлөгдсөн нь энэ төслийн оршин суугчдадаа санал болгож буй тав тухтай амьдралын хэв маяг буюу нийгмийн хэрэгцээгээ хангах боломжийг олгож буй юм.

Бас нэгэн давуу тал нь хотхондоо ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг төлөвлөснөөр бидний ирээдүй болсон хүүхэд, багачуудын аюулгүй зорчих боломж олгож байна. Түүнчлэн хотхоны оршин суугчид хотхонд байрлах нийтийн үйлчилгээнүүдэд үйлчлүүлэхэд давуу эрхтэй байх болно.

ЧАНАРЫН БАТАЛГАА

Цонх: Монгол орны цаг уурт тохируулсан, гурван давхар шилтэй, дулаан тусгаарлалт сайтай, Польшийн Деко цонх нь хэт ягаан туяаны хамгаалалттай бөгөөд гандаж зурагдахгүй, гурван төрлийн онгойлттой, агааржуулалтын бичил горимтой шилдэг хийцлэл юм.

Цахилгааны тоноглол: Германы Шнейдер брэндийн цахилгааны тоноглол нь “агшин зуур” гэсэн технологи дээр суурилсан бөгөөд тусгай ABS хуванцраар хийгдсэн, цохилтод тэсвэртэй их бие, галын аюул, гүйдэлд нэрвэгдэх, богино залгааны болон хэт ачааллын хамгаалалттай.

Ариун цэврийн өрөөний тоноглол: Хүрээлэн буй орчинд ээлтэй, дизайн урлагийг хослуулсан төгс бүтээл болох дэлхийд чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн, тав тухыг мэдрүүлэх Японы Тото брэндээр тоноглосон.

Цахилгаан шат: 24 цаг ажиллах горимтой, орчин цагийн хэрэгцээг бүрэн хангасан Солонгосын Сигма брэндийнх.

Шал: Швейцарийн Свисс Кроно брэндийн АС5 зэрэглэлийн паркетан шал нь цэвэр модон шахмал, сэнсэрдэггүй, 12 мм-ийн зузаантай бөгөөд ус, чийгийн хамгаалалттай.

Аюулгүй байдлын тоноглолууд: Солонгосын Коммакс брэндийн ухаалаг самбар нь гадна орцын хяналтын камер болон аюулаас хамгаалах дохиолол бүрэн суурилагдсан хүний биед сөрөг нөлөөгүй орчин үеийн технологи юм.

Сантехникийн материалууд: 1969 оноос хойш тасралтгүй 53 улсад нийлүүлэлт хийгддэг, гууль, зэс, хайлш зэрэг ус, зэвэнд идэгддэггүй Итали улсад үйлдвэрлэгдсэн Комиса брэндийн тоноглолуудтай.

Хаалга: 90 жилийн түүхтэй АНУ-ын Мазонайт брэндийн цэвэр модон хаалгын шааригтай нугас нь гажиж дуу орохгүй, үл ганхах тохиргоотой бариул, савж хана, ойр орчмоо гэмтээдэггүй тулаастай учир Мандала гарден хотхонд сонгов.

Халаалт: Дулаан дамжуулалтын гадаргуу сайтай, том талбай халаах өндөр чадвартай, манай улсын цаг уурын нөхцөлд бүрэн зохицон ажилладаг Германы Бругмэн брэндийн радиатороор тоноглосон.

АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

- Явган замын үндсэн урсгал нь гурван бүсчлэлээ нэвт холбох бөгөөд хөдөлгөөнд саадгүй зорчино

- Олон улсын стандартын дагуу өгсөх уруудах налууг 7 градусаар төлөвлөсөн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд төвөгшилгүй зорчих гүйлтийн болон дугуйн замтай

-  Оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж хотхон дотор авто хөдөлгөөнгүй, онцгой тохиолдолд ашиглагдах замуудыг норм стандартын дагуу төлөвлөсөн

- Гүүрэн болон нүхэн гарцтай

- Хотхон дотор авто зогсоолгүй байхаар тооцсон

- Хүүхдийн тоглоомын талбайнууд нь автомашины хөдөлгөөнөөс тусгаарлагдсан.

- Орон сууц, худалдаа үйлчилгээний барилгууд нь дотуураа холбогдсон зорчих хэсэгтэй

ДЭГЖИН ЭКСТЕРЬЕР, ӨВӨРМӨЦ АРХИТЕКТУРТАЙ

Агаар сэлгэлт сайтай төлөвлөлт, нарны гэрэл найр тавин тусах цэлгэр цонх, нарлан суух уужим тагттай. Зай талбай бүрийг хэрэгцээтэй байхаар тооцсон, зөв, ухаалаг төлөвлөлттэй.

ХҮЧИЛТӨРӨГЧӨӨР АМЬСГАЛ

Энд үйлдвэрлэгдэж байгаа шинэхэн хүчилтөрөгчөөр амьсгалах хүн нь та болон таны гэр бүлийнхэн байна гэдэг сайхан биз?

ИЖ БҮРЭН СПОРТ ЦОГЦОЛБОР

Хүний амьдралын нэг хэсэг бол дасгал хөдөлгөөн байдаг. Хүн өдөрт дунджаар хоёр км алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн хийсэн байх ёстой. Иймээс ч бид оршин суугчдадаа зориулан спорт цогцолборыг бүтээн байгуулж байна. Энд та усан спорт сонирхогчдод зориулсан гүний сонголттой дөрвөн зам бүхий бассейн, стандартын спорт заланд сагсан бөмбөг, гар бөмбөг тоглон чөлөөт цагаа өнгөрөөхөөс гадна орчин үеийн төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон фитнесс, иога, аэробикийн тусгай заланд хичээллэх боломжтой.

ЭРТ ЗАХИАЛБАЛ ИЛҮҮ ХЯМДААР

Мандала гарден хотхоныг сонгосноор чанартай, хэрэгцээг тань хангах тохижолттой, байрлал сайтай гэдгийг мэдсэн юм чинь урьдчилж захиалбал танд ашигтай гэдгийг дуулгахад таатай байна. Байршил, орчин, чанар гээд таны хэрэгцээнд төгс нийцсэн тус орон сууцыг урьдчилгаа төлбөргүйгээр зөвхөн эрт захиалснаар хүртэх боломжтой.