Таны мэдлэгт: БОГДХАН УУЛЫН ТҮҮХЭЭС

Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг бол Богдхан уул юм.

Богдхан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтдог бөгөөд Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Богдхан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан, 54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн, ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилж, 588 зүйл ургамал ургадаг.

Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь бий мөн, Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал бий бөгөөд Богдхан уул нь Их, Бага тэнгэрийн ам, Төр хурахын ам, Жаргалантын ам, Ноёны ам, Арцатын ам зэрэг 40 шахам ам байдаг аж.

Өнөө үед харилцаа холбоо, тээвэр, байгалийн баялгийг илүү үр ашигтай болгоход чиглэсэн тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн, эдийн засгийн үр өгөөжтэй орон сууцны төрлүүд хүчээ авсаар байна. Учир нь хэт их ачаалал, чимээ шуугиан, хөл хөдөлгөөн болсон их хотын амьдрал нь хувь хүний өөртөө цаг зарцуулах, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах орчны сонголтод онцгой анхаарахад хүргэсэн. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан дан ганц барилга гэхээсээ илүүтэйгээр хүний амьдралын хэв маягтай уялдуулан, хэрэгцээг нь бүрэн хангасан, цаг завыг нь хэмнэсэн, ногоон орчныг бүрдүүлсэн, аюулгүй орчныг бүрэн хангасан цогцолбор хотхонууд ихээр баригдах болсон. Тиймээс нийслэлтэй хамгийн ойр дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн тус уулын нэгэн ам болох Арцатын аманд таны тав тухыг бүрэн бүрдүүлэх Мандала гарден хотхон сүндэрлэн босч байна.

Мандала гарден нь сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний байгууллага, спорт цогцолбор, сургууль, цэцэрлэг, дулаан зогсоол, айл бүрийн хэрэгцээнд хүрэхүйц ил зогсоол, усан сан, зэрэг гэр бүлийн бүх гишүүдийн хэрэгцээ шаарлагад нийцсэн зохион байгуулалттайгаас гадна хотхон нь дотроо AWT (Animal, Water, Tree garden) гэсэн гурван үндсэн хэсэгтэй. Худалдан авалт бүрийн тодорхой хувь нь ан амьтны хамгаалал, цэвэр усны нөөц, модлог ой бий болгоход хөрөнгө оруулалт болж, орон сууц худалдан авалтаас гадна хүрээлэн буй орчин хийгээд байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулж буй хэрэг болох юм.

Өдрийн турш айл бүр байгалийн нар үзэх боломжтой байдлаар Мандала гарден хотхоныг төлөвлөсөн бөгөөд ногоон байгууламж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх спортын төрлүүдийн талбай, дахин цэвэршүүлсэн усан сан бүхий нуур, ан амьтдын хөшөө, энэ нь ховордож буй ан, амьтдыг устаж үгүй болохоос сэргийлэх сэдэл төрүүлэх зорилготой зэрэг оршин суугчиддаа байгальд ээлтэй амьдралын хэв маягийг санал болгож байна.

Мандала гардены эхний ээлж болох Animal буюу Zoo garden нь 2021 онд ашиглалтанд орох бөгөөд захиалга хийгдээд эхэлсэн тул таны хүссэн байрлал, хэмжээтэй байр дуусахаас нь өмнө амжиж захиалгаа өгөөрэй.