Өөрийн амьдрах орчноо амар амгалан байлгаж ирээдүйгээ ухамсартайгаар төлөвлөж, байгаа бүхнээ ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн хүсэл тэмүүллээрээ хүн төрөлхтөн зэрлэг амьтнаас ялгагдах онцлогтой байдаг. Иймээс өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг төлөвлөн зохион байгуулахдаа хойч үеийнхэндээ байгалийн нөөц баялгийг зөв зохистой хэмжээгээр эдэлж хэрэглэх нөхцөл бүрдүүлэхээр зохицуулах шаардлагатай учир өнөө үеийнхэнд байгаль орчноо нөхөн сэргээх замаар доройтлыг нь бууруулахад хувь нэмрээ оруулж, ирээдүй үеийнхний амьдрах нөхцөлийг сайжруулах үүрэг, хариуцлага тулгараад байна.
Хөгжлөөс хэн ч үлдэж, хоцрох ёсгүй
Хойч үедээ эх дэлхийгээ энэ чигээр нь өвлүүлэх, шударга-энх тайван-хүртээмжтэй нийгэмд амьдруулах, аз жаргалтай-сэтгэл хангалуун-сайн сайхан орчныг бэлэглэхийн тулд бид өнөөдөр хариуцлагатайгаар аж төрөх учиртай.
Тиймээс ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хойч үедээ цаашид тогтвортой хөгжих үндэс үлдээх зорилгоор Монкон групп Мандала гарден хотхоныг AWT гарден (ANIMAL, WATER, TREE GARDEN) гэсэн гурван үндсэн хэсэг бүхий концепцээр бүтээн байгуулж байна. Таныг илүү идэвхтэйгээр нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг ч уриалж, таны худалдан авалт бүрийн тодорхой хувь нь ховордож буй ан амьтан, усны нөөц, байгаль орчиндоо хөрөнгө оруулалт болж, хувь нэмрээ хамтдаа оруулахыг уриалж байна.
“А” Animal буюу Zoo garden
Монгол орон болоод дэлхий нийтэд ховордсон ан амьтдын хөшөө баримал бүхий ногоон байгууламж юм. Зөвхөн ногоон байгууламж төдийгүй ховордсон амьтдын тодорхой төрлөөс сонгон тэднийг аврахад тусламж үзүүлэх бүрэн боломжтой. Жишээ нь: Зөвхөн Монголд байдаг ховордсон амьтан болох Мазаалай баавгай, зэрлэг адуу болох тахийн устаж үгүй болохоос сэргийлж, аврах зорилготой.
“W” буюу Water garden
Цэнгэг усны нөөц өдөр ирэх тусам багасаж байгаа өнөө цагт цэвэр усны зөв зохистой ашиглалт буюу дахин цэвэршүүлсэн усан сан бүхий нуурыг хотхондоо байгуулах юм. Мөн цаашдаа Монгол Улсын усны бохирдлыг бууруулахад дэмжлэг өгөх зорилготой ажиллана.
“Tree” буюу Forest garden
Нүүрс хүчлийн хийг багасгах, мод тарьж ногоон орчин бий болгох зорилттой. Зөвхөн мод тарихаас гадна орчноо зүлэгжүүлж гэр бүл, найз нөхөдтэйгээ аялж зугаалж, пикник хийж болохуйц орчинг бүрдүүлж, заавал хотоос гарах шаардлагагүйгээр цагийг өнгөрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлнэ. Зөвхөн хотхондоо гэлтгүй улс даяар моджуулах аян эхлүүлж, идэвхжүүлэх зорилготой. Барилгажих талбайн 10 га газрын 4 га газарт ногоон байгууламж бүхий хотхон сүндэрлэн босох болно.
Мандала гарден хотхонд энэ мэт нэлээдгүй их Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна.
БИДНИЙ ЗҮТГЭЛ-ХӨГЖЛИЙН ТУЛГУУР