МОНКОН ГРУПП  “ШИЛДЭГ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ”-ААР ШАЛГАРЛАА

Ногоон хөгжлийн чиг хандлага, салбарын хөгжил дэвшил, ололт амжилтыг олон нийтэд дэлгэн танилцуулсан “Барилга, орон сууц 2019” олон улсын үзэсгэлэн, яармаг өнгөрөгч 6-8-ны өдрүүдэд зохиогдсон бөгөөд тус үзэсгэлэнгийн “ШИЛДЭГ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ”-аар МОНКОН ГРУПП шалгарлаа.

Орон сууц сонирхож буй иргэд 8 хувийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөрөө цуглуулаад суух биш AWT концепц бүхий “Мандала гарден” төслийг УРЬДЧИЛГААГҮЙ авах боломжтой гэсэн нөхцөлийг илүүтэйгээр сонирхож байв.

ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙРШИЛ

Хотын шинэ төвөөс таван алхмын зайд орших тухайн бүсэд байхгүй тохижуулалттай, худалдаа, үйлчилгээний цогц төвлөрөл, амрах таатай орчин, цэцэрлэгжүүлэлт, өвөрмөц хөшөө дурсгалууд, спорт цогцолбор, байгаль орчинд ээлтэй, эрүүл амьдрахын үндэс болсон гэр бүлийн таатай орчин бүрдүүлсэн, цаашид байршлын үнэ цэнэ нь улам нэмэгдэх шинэ суурьшлын А бүсэд сүндэрлэнэ.

ХЭМНЭЛТ

Ихэнх барилгын компаниуд анхны худалдан авагч нарт хөнгөлөлт болон тусгай урамшуулал олгодог. Эрт худалдан авалт хийснээр та их мөнгө хэмнэх боломжтой болох тул хэмнэсэн санхүүгээрээ та шинэ гэрээ шинэ тавилгуудаараа тохижуулах боломж ч бүрдэнэ.

Учир нь урьдчилгааны хөнгөлөлттэй үе дуусаж, байр ашиглалтад орох үед мкв-ын үнэ нэмэгддэг гэдгийг санаарай.

ЭРТ ЗАХИАЛСНЫ ДАВУУ ТАЛ

Орон сууц эрт захиалснаар барилгын явцтай танилцах, хамгийн сайн байршилтай байрыг ам бүлийн хэрэгцээнд тохирсон төлөвлөлт сонгох, наран талдаа харсан, илүү тааламжтай мкв-ын сонголт, илүү өндөр давхарт гэх зэрэг сонголтууд нь зөвхөн байр эрт захиалсан хүнд л олдох боломжтой байдаг.

Багцын хөнгөлөлт