Таны ойрын болон ирээдүйн зорилго юу вэ? Машинтай болох, орон сууц худалдан авах, гадаад хэл сурах, аялах, гэр бүл зохиох зэрэг та ямар ч зорилготой байж болно.
Зорилго бол тодорхой хэрэгцээг хангах үйл ажиллагааны онцлох хэв шинжийг илэрхийлсэн, тодорхой нөөц зарцуулахаар төлөвлөж, албажуулсан томъёолол юм.
Зорилго нь хүний амжилт, аз жаргал, сайн сайхан бүхний эх булаг нь билээ. Тэгвэл та зорилготой юу? Та зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ?
Зорилго хүнийг амжилтанд хүргэдэг гол хүчин зүйл гэдэг. Зорилгогүй хүн салхины аясаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хэлдэг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой гээд бүх зүйл тодорхой болгох ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс зорилгыг зөвхөн толгойдоо бодож явах ёстой зүйл мэтээр боддог. Гэтэл зорилгыг зөвхөн бодож явах нь хий хоосон мөрөөдөл л болон хувирдаг.
Зорилго гэдэг үгийг Монгол хэлний их тайлбар толинд, “Зорилго гэж алс ирээдүйд хүрнэ гэж төлөвлөсөн эрмэлзэл юм”
Америкийн бизнесмэн, зохиолч Харви Маккэй, “Зорилго бол дуусах хугацаатай төлөвлөсөн мөрөөдөл юм”
Бизнесийн толь бичиг сайтад, “Зорилго бол тодорхой хугацааны дотор багтаан хүрэх нэг эсвэл хоёр зорилттой, мэдэгдэхүйц, хэмжигдэхүйц эцсийн үр дүн” гэх мэтээр тодорхойлжээ.
Тэгвэл хүний амьдралын ихэнх цагаа өнгөрөөдөг гэр буюу айл өрхийн хамгийн суурь хэрэгцээ болсон, танай гэр бүлийн тав тухтай амьдралын хэв маягт маш чухал байр суурь эзэлдэг орон сууц, байраа сонгох сонголтоо зөв хийхэд тань Монкон констракшн тусална.
Хүн гэдэг амьтан өөр өөрсдийн ертөнцөөр амьдарч, хүссэн амьдралын хэв маягаа бий болгосоор ирсэн. Бидний амьдрал өдөр бүр хэдэн арван сонголт дунд өрнөж, та тэдгээр олон сонголтоос хэрхэн яаж шийдвэр гаргадаг талаараа бодож байсан уу?
Та бидэнд хэдийнээ танил болсон эко амьдрал гэсэн ойлголт нь тав тух, ногоон орчин, байгаль дэлхий, ирээдүй, тогтвортой хөгжил зэргийг илэрхийлдэг агуулга бөгөөд хүмүүсийн эрүүл амьдралын хэв маягтай холбоотой бүхий л ойлголт үүнд багтана.
Гэртээ тухтай амьдрах, аюулгүй, ногоон орчинд амрах, зугаалах, гэрийн ойр орчмоосоо үйлчилгээ авах, чанартай хүнс хэрэглэх, спортоор хичээллэх гэх мэт энэ бүгд биеийн болоод сэтгэлийн тав тух юм. Үүнийг л бид амьдралын тав тух буюу luxlife гэж нэрлэхээр.
Тав тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлж яагаад болохгүй гэж? Амьдралаас таашаал авч амьдарна гэдэг бол урлаг. Энэ бүх амьдралын таашаалыг танд AWT буюу ANIMAL, WATER, TREE GARDEN гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх концепц бүхий Мандала гарденаас авах боломжтой юм.
Яаж вэ гэж үү?
Та өөртөө 2021 оны II улирал гэхэд өөрийн гэсэн ертөнц болох орон сууцтай болох зорилго тавиад, түүнийхээ төлөө урьдчилгаагүй, хүүгүй, мөн урьдчилгаа хуваах гэсэн нөхцөлөөр хуваан төлөх зорилго тавихад л болно.
Мөн ихэнх барилгын компаниуд анхны худалдан авагч нарт хөнгөлөлт болон тусгай урамшуулал олгодог учир эрт худалдан авалт хийснээр та их мөнгө хэмнэх боломжтой болох тул хэмнэсэн санхүүгээрээ та шинэ гэрээ шинэ тавилгуудаараа тохижуулах боломж ч бүрдэнэ.
Урьдчилгааны хөнгөлөлттэй үе дуусаж, байр ашиглалтад орох үед үнэ нэмэгддэг гэдгийг санаарай.
Мандах амьдралын эхлэл Мандала гарден таны зорилгоо хэрэгжүүлэхэд тань туслах бөгөөд цаашид амьдралдаа тавьсан зорилго бүр тань бодит болон хэрэгжиж байхыг ерөөж байна.