Монкон Констракшн ХХК нь ШУТИС-ийн захиалгаар 2018 оны 5-р сараас 2019 оны 10-р сар хүртэл 1.5 жилийн хугацаанд ШУТИС-ийн 12 давхар бүхий хичээлийн 8-р байрны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Барилга байгууламж баригдаж дуусч байгаатай холбогдуулан 2019 оны 9-р сарын 30-ны өдөр Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр барилгыг хүлээн авахаар боллоо. Өнөөдөр буюу 2019 оны 10-р сарын 4-ний өдөр энэхүү хичээлийн шинэхэн байрны нээлтийг хийж, тууз хайчлах ёслол боллоо. Уг хичээлийн байр нь лекцийн танхим-9, лаборатори болон сургалтын танхим-43, багш нарын ажлын өрөө-30, мөн хурлын заалтай бөгөөд нийт 10,000 мкв талбайгаас бүрдэнэ. Энэ төслийг манай компанийн зүгээс 14 хүнтэй инженер техникийн төслийн баг удирдаж ажилласан бөгөөд туслан гүйцэтгэгч компаниудын инженер техникийн болон мэргэжилтэн ажилчид хамтран 280,000 хүн/цаг аюул осолгүй ажиллаж барилгын төслийг амжилттай дуусгалаа.
Итгэл хүлээлгэн хамтран ажилласан захиалагч байгууллага болох ШУТИС-ийн хамт олон болон туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч, инженер техникийн хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.