Манай гараг дээр харилцан шүтэлцээтэй сая сая амьтан, ургамлын төрөл зүйл бий. Үүний дотор бидний мэддэг, бидний хайртай олон зүйлийн амьтан бий. Гэвч хүмүүс бид байгалийн тэнцвэрийг алдагдуулснаас болоод олон ан амьтан мөхөх аюулд ороод байна. Тэртээ 60 гаруй сая жилийн тэртээ үлэг гүрвэлүүд уур амьсгалын нөлөөгөөр устаж үгүй болсон бол өдгөө ан амьтад мөхөх эрсдэлд орсон нь хүний хүчин зүйлээс үүдэлтэй. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, ой мод ба гол усны хорогдол, бэлчээр ба хүний амьдрах орон зайн тэлэлт, хууль бус ан, эрүүл бус газар тариалан, төрөл бүрийн бохирдол зэргийг дурдаж болно.
Бүхий л амьд амьтан, ургамал өөрийн гэсэн үнэ цэнэтэй, тодорхой үүрэгтэй бөгөөд хоорондоо шүтэлцэж амьдрах маш нарийн экосистемтэй. Ойрын жишээ гэвэл, бидний сайн мэдэх тарвага гэхэд л тахь хамгаалагч болдог байна. Тарвага нь чоно, бүргэд, тас гэх мэт олон амьтны идэш тэжээл болдог тул устаж алга болбол тэдгээр амьтад тахийн унагыг идэх болдог. Мөн маш том нүх ухаж, гүнд байгаа хөрсийг сийрүүлэн хөрсний эрдэс бодисыг хутгаж, жижиг амьтдын үүрийг бэлтгэдэг тул тарвагыг “хээрийн инженер” ч гэдэг. Ан амьтад өөр хоорондоо чухам ийм л нарийн шүтэлцээтэй, цаашлаад хүмүүс бидний амьдралд шууд болон дам нөлөөтэй тул бид төрөл зүйлсээ цаг алдалгүй хамгаалах ёстой билээ.Монгол улсын хэмжээнд сvvлийн 10 гаруйхан жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сvйрлийн ирмэгт ирээд байна.
Уулын сүнс - Цоохор ирвэс
Говийн эзэн - Мазаалай
Тухайлбал, 1980-иад онд 40 орчим мянган аргаль хонь, 140 мянга орчим халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13,000 орчим аргаль хонь, 10 орчим мянган халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бєхєн 2005 онд 1500 орчим монгол бєхєнтэй гэсэн дvн гарсан. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтдын тоо толгой ч цєєрсєєр байна. Монгол улсын Засгийн газар 2005 онд ховор амьтны жагсаалтад тул загас, баавгай хоёрыг оруулсан нь нэг талаас эдгээр зvйл амьтдыг хамгаалах статус єндєр болж байгаа боловч нєгєє талаас ан амьтад ховордсоор сvйрлийн ирмэгт ирээд байгааг илэрхийлж байгаа юм.
Жишээ нь, Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрт ордог бөгөөд цоохор ирвэс нь нэн ховордсон амьтан гэсэн ангилалд баггдаг. Цоохор ирвэстэй улс орнууд нь ирвэсийг хамгаалж, түүний нутагладаг өндөр уулын экосистемийг хадгалж үлдэхийн тулд ажилладаг. Үл баригдагч, нууцлаг цоохор ирвэс нь дэлхийн хамгийн зэлүүд нутагт тархан нутагладаг бөгөөд Монголын говийн элсэн цөл болон Алтайн бүсийн уулархаг нутаг орчмоор нутагладаг.
“Уулын сүнс” гэгч хочтой энэхүү өвөрмөц муур нь хүний нүдэнд маш ховор харагдсан байдаг ба хүн, малтай зэрэгцэн амьдарч буй газар нутгийнхаа төрх байдлын индикатор болж өгдөг.
Цоохор ирвэсийн газар нутаг нь ус, усан цахилгаан станц, ашигт малтмал, мал дээр суурилсан амьжиргаа болон эко аялал жуулчлалыг дэмжих гэх мэт орон нутгийн эдийн засагт нэн чухал ач холбогдолтой юм. Түүнийг оршин тогтноход хүн хамгийн их аюул учруулдаг.
Тиймээс эх дэлхийдээ, эх орондоо энэхүү нэн ховордсон амьтад болон түүний орчинг хамгаалан авч үлдэх нь экосистемийг тогтвортой зохицуулах, уур амьсгалын өөрчлөлтөд зохицох, үүгээрээ дэлхийн хүн амын дөрөвний нэгд цэвэр ус бий болгоно гэх мэт маш ач холбогдолтой үйлсэд та ч хувь нэмрээ оруулах боломжтой юм шүү.
Яаж вэ гэж үү?
Сайн мэдээ гэвэл төрөл зүйлсийн тоо толгой буурч устаж буй энэ үйл явцыг бид удаашруулж, цаашлаад тоо толгойг нь сэргээх, оршин суугчиддаа ховордсон ан амьтдын тухай таниулах, тэднийг хайрлаж гамнах ёстой, устах аюулаас сэргийлэх тухай мэдлэг олгох зорилгоор МАНДАЛА ГАРДЕН хотхоны I ээлж “А” ANIMAL буюу ZOO GARDEN-д Монгол орон болоод дэлхий нийтэд ховордсон ан амьтдын хөшөө барималаар тохижуулах юм.