Дэлхийн гольфийн түүх 1700-аад оны үеэс эхэлдэг. Шотландын нэгэн хоньчин малаа хариулж явахдаа хийх зүйлээ олж ядан жижиг бөөрөнхий чулууг модоор цохисонд туулайн нүхэнд орчихжээ. Түүний тохиолдлоор сэдсэн энэ тоглоомд нөхөд нь ч татагдан орсноор шинэ зугаа олон хүнд таалагдах болж өнөөгийн дээдсийн тоглоом хэмээн нэрлэгддэг гольфийн спорт үүсэж, өдгөө олимпын нэгэн төрөл болтлоо хөгжиж чадсан.
Гольфийн спорт нь Европ, Америк тивд түлхүү хөгжсөөр ирсэн бол Азид сүүлийн хэдэн жилд түгээмэл дэлгэрч, харин манай улсад хожуу дэлгэрсэн.
Гольф тоглоход олон км алхах, биеийн бүх хэсгийг ашигласан хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг нь эрүүл мэнд, бие галбиртаа анхаарах сайхан боломж юм. Мэдээж ажил хэргийн уулзалтыг амралтын цагаар амжуулах сайхан боломж олгодог нь завшаан гэлтэй. Дэлхийн томоохон бизнесменүүд гольф мэддэггүй хүнтэй бизнес хийх сонирхол байдаггүй ч гэх нь бий. Улс төрд ч мөн ялгаагүй томоохон хэлэлцээр тохиролцоо гольф тоглох үед л хийгдэх магадлалтай гэж үздэг.
Гольфийн соёл
Энэ спортыг дээдсийн тоглоом болгож буй гол учиг нь соёлын хэмжүүр өндөр байдагт оршино. Өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй ханддагаараа гольф тансаг зэрэглэлд багтдаг. Гольф тоглоход баримталдаг дүрэм журам цөөн ч цаасан дээр бичигдээгүй дэг журам, харилцааны соёл талбайд яг таг үйлчилнэ. Гольфчид болзсон цагтаа ирэхээс эхлээд бөмбөгөө цохих гэж буй тоглогчийн анхаарлыг сарниулах, бөмбөгөө цохихгүй удах, нэгнийхээ өмнүүр орж цохих зэргээр бусдыг үл хүндэтгэвэл ичгүүртэй байдалд орж дараагийн удаад “соёлын гологдол” болдог аж.
Нэг удаа тоглоход арав гаруй төрлийн цохиур ашигладаг
Орчин үеийн гольфийн стандарт талбай 18 нүхтэй. Бөмбөг оруулах нүх бүхий тугтай хэсгийг “green” гэж нэрлэнэ. Цохих хэсгээс green хүртэлх зай харилцан адилгүй бөгөөд 100 метрээс хагас километр байж болдог. Бөмбөгийг хамгийн цөөн цохилтоор 18 нүхэнд оруулсан нь хожих дүрэмтэй. Ингэхдээ шүүгчгүй тоглоно. Өөрөө, өөрийгөө шүүгээд тоглох бөгөөд худлаа хэлэх, бөмбөгнийхөө байрлалыг өөрчилбөл цохисон тоон дээр тоо нэмж торгодог. Бүх нүхийг тойроод тоглоход дунджаар 5-6 цаг зарцуулдаг бөгөөд 7-8 километр алхах хэрэгтэй болдог.
Зориулалтын талбайд тоглох гэж байгаа бол олон төрлийн цохиур хэрэглэх шаардлагатай. Гольфийн цохиур нь толгой, иш, бариулаас бүрдэнэ. Үндсэндээ Wood, Iron, Hybrid, Wedge, Putter гэсэн таван төрлийн цохиур байдаг. Тоглогч тус төрлүүдээс нийт 14 ширхэг цохиураас бүрдэх сетийг тэмцээнд ашиглана.
Анхны цохилтуудаар бөмбөгийг хамгийн холын зайд цөлдөг. Үүнд wood төрлийн цохиур ашиглана. Дараах цохилтууд бөмбөг нүхнээс хэдий хол зайд байгаагаас хамаарна. Үүний тулд iron төрлийн цохиур ашиглана. Бөмбөгний нисэлт өндөр траектороор явагдаж байх үед ойр зайд нарийвчлалыг хангахын тулд pitching wedge цохиурыг хэрэглэнэ. Эдгээр цохиурын гадаргуугийн хазайлтын өнцөг 50-60 градус хүрдэг. Харин элстэй бункерээс цохилт хийхэд sand wedge цохиур ашиглана. Тэрээр хүндрүүлсэн ултай, өвөрмөц хийцтэй бөгөөд элсэнд гацахгүй байхаар үйлдвэрлэгдсэн байдаг. Хамгийн сүүлчийн цохилтоор тоглогч бөмбөгийг ширгэн дээр өнхрүүлж нүхэнд оруулдаг. Үүний тулд putter хэрэг болно.
Мандала Гарден - Golf Driving Range талбай
Гольф сонирхогчид гольфийн талбайд очиж бүтэн тоглолт хийх боломжгүй үедээ Golf Driving Range-д дасгал, сургуулилт хийдэг. Ялангуяа хот, суурин газарт ихэвчлэн тус талбай нь байдаг бөгөөд мэргэжлийн гэхээсээ илүүтэй сонирхогчид тоглоход илүү давуу талтай талбай юм.
Мандала Гарден хотхонд гольфийн соёлыг түгээхээр Golf Driving Range талбай байгуулахаар төлөвлөсөн. Тус талбай нь хоёр давхар тавцантай бөгөөд нэг тавцандаа 15 хүн алсын болон ойрын цохилт хийх боломжтой юм. Мэргэжлийн гольфийн сургалт хичээллэх учир гэрээсээ хол явалгүй сонирхдог спортоороо хичээллэх боломжийг Мандала Гарден хотхон олгож байна.