Мэдээллээ цаг агаарын мэдээгээр эхэлье. Хэдийгээр өдөртөө дулаахан байгаа ч намрын дунд сар гэхэд шөнөдөө 11-15 хэмийн хүйтэн хонож байна. Гэтэл бид тун удалгүй дүн өвөлтэй золгоно.
Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд унтарсан машинаа асаахад нэлээдгүй санаа зовдог. Ялангуяа машиныг хүйтэн өдөр удаан асаахгүй зогсоох эсвэл хонуулсны дараа хөдөлгүүр бээрч, машин асахгүй байх тохиолдол элбэг. Мөн хүйтэн нөхцөлд машин асах бүрт хөдөлгүүрт их хэмжээний элэгдэл үүснэ. Энэ нь хий дэмий бензин үрэхээс гадна хөдөлгүүрийн элэгдэлд нөлөөлнө гэсэн үг.
Гэтэл өвлийн хүйтэн өглөө гадаа хонуулсан машинаа асааж 10-30 минут халаасны дараа хөдөлгөөнд ордог хүн олон. Машинаа халаахаас 30 минутын өмнө гарч халаах шаардлагатай болно. Учир нь хүйтэн суудалд суухад доороосоо жиндэх, ханиад, хатгалгаа, томуу, томуу төст өвчин тусах, цистит, түрүү булчирхайн үрэвсэлтэй болох, хүүхдүүдээ дааруулах гээд эрсдэл мундахгүй. Үүгээр ч зогсохгүй машиныхаа эд ангийг хулгайд алдаж байгаа болов уу гээд шөнөжингөө санаа зовж хонох, машин дээрх хөлдсөн мөсөө хусаж арилгах гэх мэт эрсдэл тулгардаг.
Тэгвэл өвөл хэн жаргалтай вэ? Дулаан зогсоолд машинаа байрлуулсан жолооч нар жаргалтай. Комфорт хотхоны оршин суугчид энэ асуудлыг шийдэхэд хялбар боллоо. Та дулаан зогсоолын төлбөрийн урьдчилгаа 30-50 хувийг төлөөд, үлдэгдэл төлбөрөө 12 сарын хугацаанд хүүгүй, хувь лизингээр төлөн дулаан зогсоолоо авах боломжтой боллоо.
Комфорт хотхоны дулаан зогсоолыг ийм ашигтай нөхцөлөөр санал болгосоор байхад та доорх эрсдэлүүдийг гаргасаар байх уу?
Агаарын бохирдолд нэмэрлэх
Хүйтэнд дөнгөж асаасан машины араар явахад утаа, угаарын үнэр нь хамар цоргим байдгийг та мэднэ. Учир нь машин болгон хорт утааны ялгаралтыг 90 орчим хувь бууруулах үүрэгтэй катализатортай бөгөөд энэ нь яндан дээр суурилсан байдаг.
Гэхдээ катализатор нь зөвхөн +250°с-аас дээш температураас ажиллаж эхэлдэг тул халаагүй катализатор нь машиныг халаах явцад утааг шууд шүүлгүйгээр гаргаж байдаг. Иймээс аль болох хурдан машиныг халаана тэр хэмжээгээр утаа нь багасна.
Машиныг 10 минут халаахад ойролцоогоор 0.45 кг нүүрс төрөгчийн хий ялгаруулдаг. Нийслэлд өдөрт 300 гаруй мянган машин хөдөлгөөнд ордог, үүний талаас илүү хувь нь машинаа гадаа хонуулдаг гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу.
Хэрэв гадаа хонуулсан зөвхөн 10 мянган машины хөдөлгүүрийн халаах хугацааг өглөө, оройдоо тус бүр 10 минутаар богиносговол өдөртөө 9.0 тонн нүүрс төрөгчийн хийн ялгаруулалт багасгахаас гадна РМ тоосонцор, химийн бодис, хүхрийн хий гэх мэтийн хорт бодисуудын ялгаралтыг давхар багасгана.
Үргүй зардал
Хүйтний улиралд машинаа удаан халааснаас түлшний илүү зардал гардаг. Машиныг 10 мин халаахад ойролцоогоор 8-10 км явах түлш зарцуулна. Канадад хийсэн туршилтаар гурван ижил машиныг -18 хэмийн хүйтэнд 0, 5, 10 минутын хугацаагаар урьдчилан халааж ижил зайд явуулан түлшний зарцуулалтыг нь тооцсон байна.
Ингээд 0 мин халаасан машинтай харьцуулахад 5 мин халаасан машин 7-14%, 10 мин халаасан нь 12-19% тус тус түлшний илүү зарцуулалттай гарсан байна.
Хөдөлгүүрийн элэгдэл
Дээр дурдсанаар хөдөлгүүрийг удаан халаан “баян холимог” буюу цахилгаан форсунк нь холимогтоо түлшийг илүү нэмж ажилладаг горимоор ажиллуулаад байх нь хөдөлгүүрийн эд ангиудын үрэлтийг ихэсгэж, элэгдэлд оруулан эдэлгээг нь багасгадаг.