2019 онд зөөлөн, дулаан уур амьсгал мэдрүүлэх шоколадан бор, үзмэн ягаан, бүдэг болон тод саарал, шаргал, ягаавтар зэрэг олон өнгийн холимгоос гаргаж авсан завсрын өнгүүд трэнд болсон.
Тэгвэл 2020 онд оргилуун дарс шиг цайвар шаргал, лимон шиг тод шар, хулууны улаан шаргал, фукси ягаан, тэнгэрийн хөх, нүүрсэн хар өнгүүд трэнд болно хэмээн Италийн дизайнерууд тодорхойллоо.
Ер нь интерьер дизайнд хамгийн чухал үүрэгтэй зүйл бол өнгө болон өнгөний зохицол байдаг. Гэтэл дотоод засал чимэглэлдээ тогтсон нэг л өнгө, будаг хэрэглэх нь нэгэн хэвийн уйтгартай орчинг бүрдүүлэх магадлалтай аж. Тиймээс уран бүтээлчид, интерьер, дизайнерууд өнгөний эффектүүд хүний зан ааш, мэдрэмж болон сэтгэл хөдлөлд нөлөөлдөг учир гэрийн засал чимэглэл, интерьерт өнгө эрүүл, таатай уур амьсгал бүрдүүлэх чухал нөлөө үзүүлдэг гэж зөвлөдөг учир Та гэрийнхээ интерьерт өөрчлөлт хийх гэж байгаа бол доорх өнгөний тухай бяцхан зөвлөмжийг тусгаад үзээрэй.
1. Өрөөг илүү өргөн зай талбайтай мэт болгоход цайвар өнгийг ашигладаг. Хэрэв та өрөөгөө байгаагаас нь уужим саруул харагдуулахыг хүсэж байвал шар, эсвэл өндөгний хальс шиг цайвар, завсрын өнгө хэрэглэ. Харин байдаг л нэг цагаан өнгөнөөс татгалзах хэрэгтэй. Түүнээс гадна өнгө оруулагч будгийн тусламжтайгаар хүссэн өнгийг бий болгож болно.
2. Өрөөний засал чимэглэлд аль болох олон өнгө оруул. Өрөөгөө шилмүүст ногоон ой, цангис битүү ургасан ойн цоорхой, шар цэцэгсийн тал гэж төсөөл.
3. Улаан өнгө хоолны дуршлыг нэмэгдүүлнэ. Ихэнх ресторанууд улаан өнгө давамгайлсан интерьертэй байдаг нь ийм өнгө дуршил нэмэгдүүлдэгтэй холбоотой. Тиймээс ханын тавиур, шүүгээ улаан өнгөтэй байхад гэмгүй.
5. Өвлийн улиралд гүн өнгө өрөөнд дулаан өнгө авчирдаг. Улаан, шар, шаргал өнгөтэй засал чимэглэл өрөөг гадаах хүйтэн орчноос зааглаж таатай, халуун дулаан уур амьсгал бий болгодог. Хэрэв та гэрээ засах гэж байгаа бол энэ тухай бодоход илүүдэхгүй.
6. Зуны халуунд сэрүүцүүлэгч өнгө. Дулааны улиралд хөх, цэнхэр гэх мэт хүйтэн өнгөөр интерьерээ шийдвэл сэрүү татах мэт цэнгэг таатай уур амьсгал бүрдэнэ. Цэнхэр, цагаан бол халууны улиралд интерьерт хамгийн их хэрэглэгддэг өнгө.
7. Өөрийн дуртай өнгийг интерьерт ашигла. Хүүхэд насны сайхан дурсамжийг санагдуулдаг дуртай өнгөө интерьертээ хэрэглэхийг өнгөний интерьерчид зөвлөдөг. Ялангуяа гал тогоонд өөрийн дуртай өнгөний хослол үүсгэх нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, сэтгэл санааг өөдрөг байлгадаг. Хэрэв танд онцгой дуртай өнгө байхгүй бол улаан, шар өнгөний хослол гал тогоонд маш тохиромжтой.
8. Унтлагын өрөөндөө тайвшруулах өнгө ашигла. Ууссан цэнхэр, ногоон, лавендерын өнгө унтлагын өрөөнд чинь нам гүм, чимээгүй уур амьсгалыг бүрдүүлнэ.
9. Цусны даралт ихтэй хүмүүс улаан өнгөнөөс зайлсхий. Улаан өнгө хоолны дуршлыг нэмэгдүүлдэг ч цусны даралтыг нэмэгдүүлдэг гэмтэй. Хэрэв та унтлагын өрөө, болон зочдын өрөөгөө хүнд өнгөөр чимэглэх гэж байгаа бол аль болох хүйтэн өнгөнөөс сонгох хэрэгтэй.
10. Хэрэв та ганцхан өнгөнд онцгой дуртай бол угаалгын өрөөгөө тэр өнгөөрөө чимэглээрэй. Бас өөрт чинь зохидоггүй тэр өнгийг угаалгын өрөөнд хэрэглэхээ азна. Та толинд харах болгондоо өөртөө таалагдахыг хүсэж байна уу? Тийм бол угаалгын өрөөний хана ямар өнгөтэй байх нь сэтгэл зүйд чинь маш их нөлөөлнө шүү.
11. Ажлын өрөөний эрч хүчтэй сэтгэл зүй. Ажлын өрөөний хана цайвар хөх эсвэл шар байвал ажлын бүтээмж өндөр байна гэж сэтгэл зүйчид үздэг. Хэрэв та олон цагаар сууж ажилладаг нэгэн бол тайвшруулагч цэнхэр, ногоон өнгө таныг амархан ядрахгүй байхад тустай. Ажлаа хурдан дуусгах тусам танд гэр бүлтэйгээ хамт байх цаг гарна шүү дээ. Түүнээс гадна ажлын өрөөндөө цэцэг, ногоон гэрэлтүүлэгч тавих тохиромжтой. Гэхдээ оффисоо ширэнгэн ой болгох хэрэггүй.
12. Шар өнгө сэтгэл санааг өөдрөг болгоно. Нарнаас хүн ямар их эрч хүч авдаг билээ. Түүнтэй адил шар өнгө бол таатай, сэтгэлд дулаан уур амьсгал бүрдүүлдэг. Хаалга, цонхны тагт шар өнгөтэй байвал та орж гарах бүрдээ өөдрөг сэтгэлтэй байх болно.
13. Ягаан өнгөний мэх. Нил ягаан өнгө эд баялаг, романтик байдлыг бэлгэддэг ч байгальд ийм өнгө маш ховор учраас засал чимэглэлд ч хиймэл санагддаг. Хэрэв та ягаан өнгөөр гэрээ чимэглэхийг хүсэж байгаа бол хажуугаар нь шар, ногоон зэрэг байгалийн өнгө оруулах нь зүйтэй.
14. Хэрэв та мод, савхи зэргийн чимэглэлд дуртай бол хүрэн өнгө байгалийн, унаган мэт орчинг бүрдүүлнэ. Гэхдээ хүрэн өнгө ихэнх хүмүүсийн хувьд стресст орох шалтгаан байдаг гэдгийг бүү мартаарай.
15. Хар өнгө зөвхөн өсвөр насныханд тохиромжтой биш. Хар өнгөөр ханаа чимэглэхэд юу нь болохгүй байх билээ. Гэвч хар өнгө орон зайг давчуу, зай багатай мэт болгодог. Тиймээс таазаа од түгсэн шөнө мэт болгож болгоно.
16. Ягаан бясалгалын өрөө. Хэрэв та бясалгал хийдэг бол өрөөнийхөө ханыг ягаанаар будах нь гайхалтай үр дүн авчирна шүү. Харин спортынхны хувьд ийм өнгө эрч хүчийг үгүй хийдэг тул бэлтгэлийн өрөөний засал чимэглэлд хэрэглэдэггүй.
17. Цагаан өнгө цэвэр ариун байдал, үр удмыг бэлгэддэг. Угаалгын өрөөнд цагаан өнгө зонхилдог нь сэтгэл санааг тайвшруулдагтай холбоотой.
18. Астматай хүүхдийн өрөөг улбар шараар чимэглэдэг. Учир нь ийм өнгө уушгины үйл ажиллагаа сайжирч, эрч хүчтэй байхад нөлөөлдөг. Уушгины элдэв өвчтэй эсвэл дөнгөж илааршсаны дараа өрөөгөө улбар шараар чимэглэх маш тохиромжтой.
19. Хэрэв танд гэрийн чинь засал чимэглэл нэгэн хэвийн уйтгартай санагдаж эхэлбэл байгалиас интерьерийн санаагаа хай. Байгалийн өнгө таны сэтгэл зүйн үндэс гэдгийг бүү мартаарай.