"Монкон Пропертис ХХК"-ийн Гүйцэтгэх захирал Л. Батхуяг:
Манай улсын барилгын салбарын өнөөгийн зах зээлд орон сууцны Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд олон байгаа ч уг зээлийн санхүүжилтийг хангалттай хэмжээнд хангаж чадахгүй байна. 2020 оноос улсын төсвийн төсөлд ч Засгийн газар ипотекийн зээлийн санхүүжилтээ бууруулах төсөв оруулж ирсэн байсан. Тиймээс барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниуд Ипотекийн зээлд хамрагдан орон сууц худалдан авах хүсэлтэй буюу анхдагч худалдан авагчдад зориулсан орон сууцны төсөл хэрэгжүүлэхээс илүүтэй дундаж болон дунджаас дээш төвшний орлоготой буюу арилжааны банкнуудын зээлд хамрагдах боломжтой иргэдэд зориулж орон сууцны төслүүд хэрэгжүүлэхийг зорьж байна.