Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Ажил албан тушаал, хүсэл зорилго эсвэл мөнгө санхүүгийн байдал гэх мэтээр урт дараалал болох байх. Тэгвэл ямар ч хүний хувьд үр хүүхэд, хань ижлээс илүү чухал зүйл байдаггүй.
Бид энэ амьдралд хамгийн чухалд тооцогдож буй эрхэм хүмүүстээ сэтгэл тайван амгалан амьдралыг бэлэглэх нь тэднийг хайрлаж буй илэрхийллийн нэг хэсэг гэдэгтэй та санал нэгдэх биз. Чилийн эдийн засагч Макс Нээфийн суурь хэрэгцээний онолоор "Хүний хамгийн анхан шатны амьжиргаатай холбоотой хэрэгцээ болох хоол унд, хувцас, гэр орон, нойр зэрэг нь хангагдаагүй үед сэтгэл тайван амьдрал, аз жаргалтай гэр бүл болон бусад зүйлийн тухай бодох ч хэрэггүй" гэж үзжээ.
Харин манай улсын хувьд иргэд ялангуяа залуу гэр бүлүүд дээрх хэрэгцээг хангахын тулд тав тухтай орон сууцны эрэлд гардаг. Орон сууц худалдан авна гэдэг нь тэдний амьдралдаа гаргадаг томоохон чухал шийдвэрийн нэг юм.
Гэртээ тав тухтай амьдрах, хүүхдээ сургуульдаа зорчиход нь санаа зовохгүй байх, ногоон орчинд амрах, зугаалах, гэрийн ойр орчмоосоо үйлчилгээ авах, спортоор хичээллэх гэх мэт энэ бүгд биеийн болоод сэтгэлийн, амьдралын тав тух юм.
Тав тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлж яагаад болохгүй гэж? Амьдралаас таашаал авч амьдарна гэдэг бол урлаг. Энэ бүх амьдралын таашаалыг танд AWT буюу ANIMAL, WATER, TREE GARDEN гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх бүх хэрэгцээг нэг дор бүрдүүлсэн концепц бүхий Мандала гарденаас авах боломжтой.
Мандала Гарден хотхон нь хотын шинэ суурьшлын А зэрэглэлийн бүсэд, тухайн бүсдээ байхгүй тохижуулалттай, худалдаа, үйлчилгээний цогц төвлөрөл, амрах таатай орчин, цэцэрлэгжүүлэлт, өвөрмөц хөшөө дурсгалууд, спорт цогцолбор, байгаль орчинд ээлтэй, эрүүл амьдрахын үндэс болсон гэр бүлийн таатай орчин бүрдүүлсэн.
“Мандала гарден” хотхоноос төлбөрийн хамгийн таатай нөхцөлөөр орон сууц худалдан авах боломжийг эрхэм танд санал болгож байна.