Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах Монкон Группын хэрэгжүүлж буй орон сууцны “Комфорт” хотхоны гуравдугаар ээлжийн 2 дахь барилга болох 126 айлын 15 давхар барилга дээр 12-р сарын 26-ны өдөр улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр шинэ оны босгон дээр байнгын ашиглалтад оруулахаар боллоо. Энэхүү төслийн барилга угсралтын ажлыг Монкон Констракшн ХХК хийж гүйцэтгэсэн ба дараагийн 1 барилгыг 2020 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан захиалагч, харилцагч, туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч болон инженер техникийн ажилтнууддаа талархлаа илэрхийлье.