Олон улсын хэмжээнд тархаад буй шинэ төрлийн коронавирус (COVID-19) –ийн тархалт нь бизнес эрхлэгч, ажил олгогч нарын үйл ажиллагаанд шууд нөлөөлж, борлуулалтын орлого, төлөвлөгөөнд тодорхойгүй байдлыг үүсгэж хүндрэл учруулж байна. Тус хотхоны захиалагч нарын дийлэнх нь Монгол улсад хувийн бизнес, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч болон Америк, Европ, Австрали тивд ажиллаж амьдарч байгаа иргэдээс захиалга хийгдсэн бөгөөд дээрх улсуудад нөхцөл байдал хүндэрч байгаа мэдээллийг бид бүгд мэдэж, үйл ажиллагаа, бизнесийн эрсдэлд орж байгаа харж байгаа. Иймээс энэхүү нөхцөл байдалд тохируулан МАНДАЛА ГАРДЕН хотхон төсөл хэрэгжүүлэгч Монкон Групп ХХК-ын удирдлагуудын зүгээс тус хотхоны 1-р ээлжийн урьдчилгаа төлбөрт захиалагч нарын 2020 оны 3 болон 4-р сарын графикт тогтмол төллөлтүүдийг (хоёр сар) хойшлуулан төлөх боломжийг та бүхэндээ олгож байна. Бид үүссэн нөхцөл байдлыг харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлснээр даван туулж гарч чадна гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр график төлөлтийг хойшлуулах боломж бий хэдий ч хэрэв таны бизнесийн орлого болон санхүүгийн нөхцөл байдалд хүндрэл учраагүй тохиолдолд Та захиалгын гэрээ, төлбөрийн нөхцөлийн дагуу төлөлтийг хийх боломжтой бөгөөд ингэснээр төслийн үйл ажиллагааг хэвийн байлгах, барилга ашиглалтад орох хугацаанд та банкны төлбөр тооцоо, судалгаанд цаг хугацаандаа хамрагдах, ашиглалтад орсон байранд түрүүлж нүүж орох гэх зэрэг давуу талууд үүсэх тул боломжтой тохиолдол та график төлөлтийг тасалдуулахгүй байх боломжтой гэдгийг мөн давхар сануулъя.
Танд болон таны гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мандала Гарден хотхон Төсөл хэрэгжүүлэгч баг хамт олноос ...