Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах "Монкон Групп" ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны “Комфорт” хотхоны гуравдугаар ээлжийн 3 дахь барилга болох 90 айлын 15 давхар барилга дээр энэ оны 4-р сарын 23-ны өдөр улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар боллоо.
Ийнхүү "Комфорт" хотхоны сүүлийн ээлжийн барилга ашиглалтад орсноор нийт 572 айлын 5 блок, суурийн давхартаа 121 авто машины дулаан зогсоолтой орон сууцны төсөл бүрэн хэмжээгээрээ хэрэгжиж дуусч байгаа юм.
Энэхүү төслийн барилга угсралтын ажлыг Монкон Констракшн ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан захиалагч, харилцагч, туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч болон инженер техникийн ажилтнууддаа талархсанаа үүгээр илэрхийлж байна.