“Монкон Констракшн” ХХК нь “Монкон Групп” ХХК болон "ХАН" ХХК-ийн захиалгаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “НЬЮ ХОРИЗОНС” оффисын барилгын барилга угсралтын ажлыг 2019 оны 04-р сарын 01-ний өдөр эхлүүлсэн бөгөөд 2020 оны 05-р сарын 13-ны өдөр тус барилгад улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээж авахаар шийдвэрлэлээ.
Уг барилга нь төмөр бетон хавтан суурьтай, ган төмөр-бетон араг бүтээц хийцлэлтэй, гадна хана нь аргон газан дулаан тусгаарлалттай 3 давхар ганжуулсан шилэн фасадтай, дээвэр нь 10см зузаан полириутан дулаалгатай сендвич хавтангаар хийгдсэн бөгөөд нийт 15 давхар, 8,700м2 оффис, үйлчилгээний зориулалттай юм.
Мөн түрээслэгч, үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг хангах үүднээс өндөр барилгын норм стандартанд нийцүүлэн 3 ширхэг зорчигчийн цахилгаан шатыг суурьлуулсан бөгөөд 1 болон 6 дугаар давхартаа үйлчилгээний талбай, бусад давхруудад оффисын зориулалттай талбайг төлөвлөж өгсөн.
Ийнхүү их хотын төвд ахин нэг өндөр зэрэглэлийн оффисын барилга ашиглалтад орж түрээслэгчид, үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна.
Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн инженер техникийн ажилчид, нийт туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллагууд, мөн бүх гар бие оролцсон нийт ажилчиддаа талархлаа илэрхийлж цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.