Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах орон нутаг судлах музейн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр "Монкон констракшн" ХХК- ийн зүгээс, орон нутгийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Засаг дарга Н. Ганбямба, орон нутгийн болон музейн удирдлагууд, эрдэмтэд, “Монкон Констракшн” ХХК-ийн хамт олон оролцлоо.
Нийт 1,890м2 талбайтай 3 давхар барилгын Ерөнхий гүйцэтгэгчээр “Монкон Консракшн” ХХК ажиллах бөгөөд угсралтын ажлыг 2020 оны 5 дугаар сараас эхлэн 2020 оны 12 дугаар сард дуусган Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна.