Улаанбаатар хотын Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 960 хүүхдийн суудалтай “Голомт” цогцолбор сургуулийн барилга угсралтын ажлыг “Монкон Констракшн” ХХК гүйцэтгэж эхэллээ.
Уг сургуулийн хуучин барилгыг нураах ажлыг 2020 оны 6 дугаар сараас эхлэн хийж гүйцэтгэсэн ба барилга угсралтын ажлыг 2020 оны 8 дугаар сард эхлүүлж 2022 оны 12 дугаар сард байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү төсөл нь нийт 6,445м2 талбайтай, 3 давхар төмөр бетон карказтай, 4 блок, 2 спорт заал, 1 урлаг заалтай 960 хүүхдийн суудалтай байх юм.
Сургуулийн хуучин барилга
Шинээр төлөвлөж буй сургуулийн барилга