2021 оны 6 дугаар сарын 15-нд Монкон Констракшн ХХК, TomYo EdTech нарын хамтарсан Мандала Гарден хотхонд байрлах 7000 м/кв талбайд орших, нийт 964 хүүхдийн “TomYo School of Ulaanbaatar” ерөнхий боловсролын сургуулийн шав тавих үйл ажиллагаа зохион байгууллаа. амжилттай болж өнгөрлөө. 2022 онд сургуулийн нээлтээ хийж, сурагчдын элсэлт авч эхлэх юм.

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс Богд Хан уулын хойд энгэр, Арцатын аманд сүндэрлэж буй "Mandala Garden" орон сууцны цогцолборт ийнхүү сургууль, цэцэрлэг төлөвлөснөөр эцэг эхчүүд цаг заваа хэмнэх, хүүхдүүдэд тав тухтай, аюулгүй орчинд суралцах давуу талыг бий болгож буй билээ.