Хэнтий аймгийн Дадал суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ

"Монкон Констракшн" компани “Хэнтий аймгийн Дадал сумын 100 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгын шав тавих ёслолыг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа

         

АНУ-ын Армийн Инженерийн корпус (USACE)-ын захиалгаар цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр ажлаа эхлүүлж байна. 

         

Дадал сумын цэцэрлэг нь нийт 537.3м2 талбайтай, 100 хүүхэд, 20 ажилтны багтаамжтай барилга болно. Цэцэрлэгийн барилгад хоол бэлтгэлийн өрөө, дасгалын заал, дотуур байрны хүүхдүүдэд зориулсан өрөө, анги танхим бүрт ослын гарц,  техникийн болон явган хүний гарц зам хийхээр төлөвлөжээ.