Их хотын иргэдийн амьдралын хэв маягт нийцэх “360 МАНДАЛА ТАУЭР”-тай танилцъя

Их хотын иргэдийн амьдралын хэв маягт нийцэх “360 МАНДАЛА ТАУЭР”-тай танилцъя

Та амьдарч буй орон сууцаа сайжруулахыг зорьж байна уу? Гэсэн хэдий ч их хотын завгүй амьдралын хэмнэлээс шалтгаалан төдийлөн цаг  зориулж чадахгүй байна уу? Тэгвэл манай “360 Мандала Тауэр”-тай танилцсан Харилцагчийн тэмдэглэлд тавхан минут анхаарлаа хандуулаарай.

 

Саяхан даа, найзтайгаа усан бассейнд сэлчхээд үсээ хатааж гарахаас эхлээд  Монголын эрс тэс цаг агаарт их л хүндрэлтэй байдаг тухайгаа хууч хөөрч байсан юм. Эндээс бодож олсон нэг гаргалгаа нь яагаад амьдардаг орон сууцных нь барилга дотор усан бассейн байж болдоггүй юм бол гэдэг асуулт байж билээ. Ингээд  нэг өдөр уулын замд түгжирч явахдаа Цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах “360” гэсэн хаягтай шилэн цамхгийг олж харав.

Байршил болон гаднах хийц нь их л анхаарал татсан тул удалгүй утсаар холбогдож, очиж танилцсан юм. Орон сууц худалдан авахдаа бид ямар шалгуур шаардлага тавьдаг билээ? Тэр жишгийн дагуу энэхүү орон сууцыг “хөлөөс үзүүр” хэрхэн сонжсоноо бичиж тэмдэглэлээ.

 

БАЙРЛАЛ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн яг баруун хойно байрлалтай учраас хотын төвөөс Олимпын гүүр даваад төд удалгүй хүрээд оччихлоо. Орон сууц сонгоход дөрвөн замын уулзварын аль талд байрладгаас шалтгаалан гэрлэн дохион дээр саатдагийг мэдэх тул гүүрийг босоо чиглэлд хөдөлгөөний урсгалын дагуу саадгүй давсандаа ихэд олзуурхав. Түгжрэлд цаг алдах дургүй, өдөр тутамдаа хотын дөрвөн зүг, найман зовхист ажлаа амжуулдаг хүмүүст тун ч тохиромжтой байрлал аж.

 

АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ. 25 давхар өндөр, шилэн фасадтай энэ барилга шиг өвөрмөц навчин хэлбэртэй барилга харж байгаагүй юм байна.  Гаднаасаа л өндөр зэрэглэлийн орон сууц болох нь шууд танигдахуйц юм.

 

ҮЙЛЧИЛГЭЭ. Тауэр руу оронгуут орон сууцнаас илүүтэй өндөр зэрэглэлийн зочид буудалд орж ирж буй мэт сэтгэгдэл төрөхүйц гоёмсог интерьер засалтай хүлээн авах танхимд найрсаг ресейпшн хүлээн авах юм байна. Гол нь хүлээн авах танхим, цахилгаан шат, ресейпшн нь бүгд оршин суугчдын болон үйлчилгээний төвийн гэсэн байдлаар тусдаа байх шийдэл нь таалагдав. Тауэрийн 1-2 давхарт эмнэлэг, салон, банк зэрэг үйлчилгээний газрын ВИП салбарууд үйл ажиллагаа явуулах тул гаднын хүний хөл хөдөлгөөнд дарагдана гэж санаа зоволтгүй аж.

 

АЮУЛГҮЙ БАЙДАЛ. 104-хөн айлд тусгайлан зориулсан орон сууцандаа өндөр хурдны дөрвөн цахилгаан шат суурилуулсан нь хэт их нягтралд дургүй хүмүүст яг тохирсон төлөвлөлт аж. Цахилгаан шатанд суухдаа оршин суугчдад зориулсан чиптэй карт хэрэглэх учраас гаднын хүн нэвтрэх боломжгүй юм байна. Үйлчлүүлэгчид нь яах вэ гэж үү? Санаа зоволтгүй, үйлчилгээний дахиад хоёр ч цахилгаан шат бий. Дээрээс нь гаднаас ирсэн зочдыг оршин суугчдын өгсөн мэдээллийн дагуу зөвшөөрөлтэйгөөр нэвтрүүлэх шийдэл нь аюулгүй байдал, тав тухыг хангахад онцгойлон анхаарсан санагдав.  

 

КОНСЬЕРЖ ҮЙЛЧИЛГЭЭ. Өндөр зэрэглэлийн орон сууц тул мэдээж Консьерж үйлчилгээг санал болгож буй юм байна. Машин байрлуулах үйлчилгээ, зочин ирэх үед гэр цэвэрлэх, хүнсний бүтээгдэхүүн цуглуулах зэрэгт туслалцаа их хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр хэрэгцээндээ тохирсон байдлаар Консьерж үйлчилгээ авч болохуйц санагдлаа.

 

СПОРТ ЦОГЦОЛБОР. Гурван давхарт өнөөх хүсэн хүлээсэн усан бассейн маань фитнес заал, иогийн танхимын хамт байрлах аж. Насанд хүрэгсдийн бассейнаас гадна хүүхдийн бассейн төлөвлөжээ. Цэцэрлэгт хүрээлэн рүү харсан цонхны харагдацтай талд спортоор хичээллэгсэд алжаалаа тайлах цайны хэсэг буюу Кафе байрлах юм байна. Дасгалаа хийсний дараа кофе ууж суухад хэчнээн тав тухтай байх бол доо?

 

ЦОНХНЫ ХАРАГДАЦ. Ингээд дээшээ гарлаа. Бурхан минь ямар гайхалтай харагдацтай барилга вэ? Цэлийсэн том цонхоор хаашаа ч харсан хот маань тэр чигээрээ харагдаж байна. Ийм орчинд амьдрахад хүнд стресс бухимдал үүсэхгүй, туйлын тайван амгалан байх мэт санагдсаныг нуух юун... 

 

ТЕРРАСТАЙ ДАВХАР. 11 давхрыг Террастай давхар гээд нэрлэчихье. Террасны харагдац бол үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгэхээр давхар дээшлэх тусам харагдац улам тансаг болох нь тодорхой санагдав. 11 давхарт зөвхөн оршин суугчдад зориулсан Хурлын өрөө, Арга хэмжээний өрөө, Хүүхдийн өрөө төлөвлөжээ. Бүхэл бүтэн давхрыг зөвхөн оршин суугчдад зориулан ингэж төлөвлөсөн байна шүү дээ.

 

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТӨЛӨВЛӨЛТ. Хүүхдийн тоглоомын өрөө гэж төдийлөн сонсож байгаагүй тул ямар учиртайг асуутал, “Хүүхэд гадаа тоглох боломжтой өдөр Монголд маш цөөхөн байдаг. Тиймээс жилийн дөрвөн улиралд тоглох боломжтой өрөө ийнхүү тусад нь тохижуулахаар шийдсэн” гэв. Хүүхэд маань тоглож байх зуур бусад ажлаа амжуулсан ч болох юм байна даа гэж бодов.

 

НЬЮ ЙОРК ба ЦЕНТРАЛ ПАРК. “360 Мандала Тауэр”-ийг Нью Йорк хотын Централ Парк орчмын тэнгэр баганадсан өндөр барилгуудтай зүйрлэж болмоор. Том хэмжээний ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өссөөр буй нь Их хотын амьдралын хэв маягт гойд нийцсэн байдагтай нь холбоотой аж. Хүссэн үедээ Цэцэрлэгт хүрээлэнд салхилах, гүйх, дугуй унах зэргээр дасгал хөдөлгөөн хийх боломж зөвхөн энэ хавийн оршин суугчдад бүрджээ. 

 

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИД ДУРЛАГСАД. Хэрэв сүүлийн үеийн дэвшилтэт технологид өөрийн эрхгүй татагдаж, амьдралаа хөнгөвчлөхийг хүсдэг бол “360 Мандала Тауэр” яг тохирох санагдав.  Гэрийн автоматжуулалтын систем нэвтрүүлсэн тул өглөө босоод л хөшгөө удирдлагаар нээж гайхалтай харагдцыг тольдох, гэр доторхоо гар утсаар удирдах зэрэг Тауэрийн оршин суугчийн хувьд энгийн үйлдэл байх аж.

 

АМЬСГАЛДАГ БАРИЛГА. Тауэртай танилцсаны дараа утаанаас зугтаж, хотоос зайдуу хэсэгт хаусд амьдрах сонголт хийсэн танилууддаа “Их хотдоо эргэн ирэх цаг тань болжээ” хэлмээр санагдав.  Учир нь тэд маань хэдий агаар сайтай газар амьдардаг боловч, хүүхдээ сургуульд нь зөөх, ажилдаа ирж очих гэж их ядарч буйгаа хэлдэг юм л даа. Харин “360 Мандала Тауэр”-т Цэцэрлэгт хүрээлэнгийн яг хойно, дээрээс нь гэрийнхээ цонхыг онгойлгохгүйгээр гэр доторх агаар цэвэршүүлдэг ERV систем суурилуулж байгаа юм байна.

 

Монкон Констракшн компани Монголд анх удаа “амьсгалдаг барилга” барьж, түүнийх нь оршин суугч болох сонголтыг ингээд би эргэлт буцалтгүй хийхээр шийдлээ. Их хотын иргэн бидний амьдралын хэв маягт яг л нийцэж байгаа биз?