card

Монголиан Файнэншл Партнерс ББСБ

Банк бус санхүүгийн байгууллага

Монголиан Файнэншл Партнерс ББСБ нь Монкон групп ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2017 онд Санхүүгийн Зохицуулах хорооны Даргын 82 тоот тушаалаар Банк Бус Санхүүгийн Байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Үйл ажиллагаа эхлүүлснээс хойш Санхүүгийн зохицуулах хороогоос тогтоосон банк бус санхүүгийн байгууллагын шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангаж ажиллаж байна.

Манай байгууллага нь Монкон констракшн ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан орон сууцыг хүү хугацааны уян хатан нөхцөлтэй орон сууцны зээл олгох замаар иргэдийг орон сууц худалдан авахад дэмжин ажиллаж байна.

Бид харилцагч үйлчилгүүлэгч бүрт түргэн шуурхай, соёлч боловсон үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ харилцагчдынхаа эрх ашгийг дээдлэн хүндэтгэж тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хамтран ажиллахад анхааран ажиллаж байна.

Монголиан Файнэншл Партнерс ББСБ

Хамтран ажиллах санал илгээх

Хүсэлт илгээх