card

ЭГЭ ХХК

Барилга, байгууламжийн зураг төсөл

ЭГЭ ХХК

“ЭГЭ” ХХК нь 2006 оноос барилгын зураг төсөл боловсруулах үндсэн зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд барилга байгууламжийн архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, болон инженер хангамжийн зураг төслийг боловсруулан ажиллаж байна. 2018 оноос эхлэн интерьер дизайны зураг төсөл боловсруулах болон гүйцэтгэлийг хийж гүйцэтгэх баг хамт олноор үйл ажилагаагаа өргөжүүлэн ажиллаж эхлээд байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗУРАГ ТӨСӨЛ

Бүс нутгийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс аялал жуучлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа

ЭХ ЗАГВАР ЗУРАГ /ЭСКИЗ/

Барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө тохижилт, эх загвар зураг төсөл

ИНТЕРЬЕР ДИЗАЙНЫН ЗУРАГ ТӨСӨЛ

Архитектур төлөвлөлт, интерьер дизайны зураг, заслын ажлын зураг, материалын түүвэр тооцоо Заслын гүйцэтгэл, захиалгын тавилгын ажлын зураг, төсөв тооцоо, декор чимэглэл тохижуулалт.

ИЖ БҮРЭН АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ

16 хүртэл давхар барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө тохижилт, өндөржилт, барилга архитектур, барилга бүтээц болон инженер хангамжийн зураг төсөл, төсөв

СУУРЬ СУДАЛГАА

Бүс нутгийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс аялал жуучлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа

16 ХҮРТЭЛ ДАВХАР БАРИЛГА

16 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, ерөнхий төлөвлөгөө тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл

ДОТОР УСАН ХАНГАМЖ

Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаал, салхивч, агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ түүнтэй холбох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ХҮЧИТ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ

Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл / 10кВТ хүртэл/.

ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, БАРИЛГЫН ТӨСӨВ

Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв.

МЭДЭЭЛЭЛ ХОЛБОО СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ ТӨСӨЛ

Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн дотоод сүлжээ гадна салбар шугам сүлжээ.

ХУУЧИН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Хуучин барилга байгууламжийн шугам бус тооцоо, зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх /Nonlinear analysis, Pushover analysis /, хүчитгэх тооцоо, хүчитгэлийн зураг төсөл боловсруулах.

ИНТЕРЬЕР ДИЗАЙНЫ ЗУРАГ ТӨСӨЛ, ГҮЙЦЭТГЭЛ

Архитектур төлөвлөлт, интерьер дизайны зураг, заслын ажлын зураг, материалын түүвэр тооцоо Заслын гүйцэтгэл, захиалгын тавилгын ажлын зураг, төсөв тооцоо, декор чимэглэл тохьжуулалт.

ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛУУД

Хамтран ажиллах санал илгээх

Хүсэлт илгээх