Байгальд ойр
Шинэ байр худалдан авах гэж буй бараг хүн бүрийн эхлээд хайдаг зүйл бол орон сууцнаас гадна байгальд ойр байх хүсэл болоод байна. Учир нь Улаанбаатарын агаарын бохирдол, орчны таагүй байдал, байгальд гарахын тулд төвөгшөөмөөр олон үйлдэл хийх шаардлагатай болдог нь нөлөөлдөг.
Өнөө үед хүмүүс ногоон байгууламж гэдэгт зөвхөн зүлэг, модыг бус зусланд гарсан хойноо хийдэг зүйлсээ ч хийж болдог тийм орчинг хүлээдэг болсон. Тэгэхээр тэрхүү орчинд уул, мод, зүлэг, ус гээд байгальд байдаг бүхэн байх хэрэгтэй. Бас шорлог хийх газар хэрэгтэй. Алхах, гүйх, дугуй, скүүтэр унах, нарлах талбай бол наад захын асуудал юм. Харин орчин үеийн барилгууд байгальд мэт орчинг ландшафтаараа хэр сайн бүрдүүлснээрээ бусдаас ялгарч байна.
Аюулгүй аж төрөх
Өнөө үед хүмүүс их завгүй болсон. Тэд гэр бүлийнхнийгээ удаан хугацаагаар орхин, оройтож ажиллах нь олонтаа. Энэ үедээ тэд ар гэртээ, гэрийнхэндээ санаа зовохгүй байхыг хүсдэг. Энэ хэрэгцээг нь бүрэн хангасан хотхоныг тэд илүүд үздэг. Харилцааны соёлтой, сэтгэлтэй хамгаалалтын алба, хотхоны оршин суугчдыг болон тэдний эд хөрөнгийг эрсдлээс хамгаалах камержуулалттай байхыг шаарддаг.
Орчин үеийнхэн орчин үеийн амьдрах
Орчин үеийн хүмүүс “орчин үеийн” амьдрахыг хүсэх нь гайхах зүйл биш. Үүнийг нь орчин үеийн интерьер, экстерьер илтгэнэ. Сүүлийн үед интерьер дизайны олон урсгалыг холих, нэгтгэх, минималист чиг хандлагыг түлхүү ашиглах болсон. Бас орчин үеийн айлын амьдралын хэв маягт тохируулсан өрөөний зохион байгуулалт хэрхэн хүний амьдрал, хэрэгцээнд уялдаа, хамааралтайгаар шийдсэн байх нь чухал юм. Үүнээс гадна байгальд байгаа мэт орчинтой байхаас гадна барилгын хийцлэл, архитектурын шийдэл зэрэг нь орчин үеийн л байх ёстой.
Чанар
Барилгын чанар материалын чанараас. Зөвхөн барилгад ч биш бүх л бүтээгдэхүүнийг чанартай хийхэд түүхий эдийн чанар чухал. 2 сая гаруй долларын үнэтэй Бугатти машины эд ангиудыг алт, мөнгө, титан гэх мэт үнэт металын орцтой хийдэг учраас үнэтэй байдаг. Тиймээс шинэ байр авахдаа ашигласан материалиудыг сайтар судлаарай. Дараа нь чанартай материалыг “чанартайр” гүйцэтгэх.
Үнэ цэнэ нь өсөх
Орчин үеийн хэрэглэгчид авсан байр нь хэдхэн жилийн дараа хуучирч, муудан дахиад л хуучин байраа зарж, шинэ байр хайх амаргүй ажлыг дахин хийхийг хүсдэггүй. Тэд үнэ цэнэ нь ирээдүйд үл алдагдах үд хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахыг хүсч байна.
Тэгвэл “орчин үе”-д “орчин үеийн”-хэний эрэлт, хэрэгцээнд төгс зохицох Мандала Гарден хотхон таны орчин үеийн амьдрах хэв маягийг тодорхойлно.
Төлбөрийн нөхцөлийн хувьд ч урьдчилгаагүй, урьдчилгаа хуваах болон нэмэлт хүүгүй, мөн багцын хөнгөлөлтөд хамрагдан байраа захиалах боломжтой.
Багцийн хөнгөлөлт
Зөв төлөвлөлт
"МАНДАЛА ГАРДЕН ХОТХОНЫ ДАВУУ ТАЛ" талаарх мэдээллийг энэхүү холбоосоор орж хараарай: http://moncon.mn/post/26238